2024 оны 10-р сарын 26-нд KIA Dealer нэртэй хуудаснаас “Бид 71 жилийн ойгоо угтаж 2024 оны 10-р сарын 28-наас өмнө 4 шинэ KIA автомашин бэлэглэхээр шийдсэн. Төрсөн сараа оруулна уу, жишээ нь “10-р сар“” гэх тайлбартагаар автомашины зураг оруулсан нь нийт 1,100 гаруй реакц, 10 мянга гаруй сэтгэгдэл авч, 8,100 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах нь

KIA Dealer гэх хуудас нь 2024 оны 10-р сарын 26-нд нээгдсэн бөгөөд хуудсыг нээсэн өдрөө автомашин бэлэглэнэ гэх постыг оруулжээ. Хуудасны танилцуулга хэсэгт компанийн тухай тодорхой мэдээлэл, холбоо барих хаяг, утасны дугаарыг огт оруулаагүй нь автомашин бэлэглэх боломжтой баталгаат газар, албан ёсны борлуулагч биш гэдгийг харуулж байна. Мөн Kia Dealer гэх ижил нэрээр 2024 оны 10-р сарын 27-нд пэйж нээж яг ижил азтан шалгаруулна гэх агуулга бүхий мэдээллийг оруулжээ. (энд бас энд )

KIA брэндийн 3S Монгол дахь албан ёсны дистрибьютер Киа Моторс Монгол компанийн албан ёсны фэйсбүүк хуудас болох Kia Motors Mongolia нь нийт 47 мннган дагагчтай байна.
Агуулгыг нягтлах
Шалгасан мэдээлэлд “Бидний 71 жилийн ойн баярыг тохиолдуулан…” хэмээн оруулсан. Солонгосын Kia корпорац нь 1944 онд үүсгэн байгуулагдсан тухай албан ёсны сайтад нь мэдээлжээ. Тэрээр 2024 онд 80 жилийн ой нь тохиож байгаа юм. Тиймээс шалгасан мэдээлэлд дурдагдсан 71 жилийн ойн баяр гэх агуулга худал юм.
Мөн шалгасан мэдээлэлд 10-р сарын 28-с өмнө машин бэлэглэнэ гэх агуулгыг дурдсан боловч машин бэлэглэсэн эсэх нь тодорхойгүй. Ямар шалгуураар, ямар маркийн машин бэлэглэх нь тодорхойгүй байна.
Шалгасан мэдээлэлд 2023 онд АНУ-ын Өмнөд Каролина мужийн Хойд Ангуста хотод нээгдсэн Kia-н борлуулалтын дэлгүүрийн нээлтийн үеийн зургийг ашиглажээ.
Их хэмжээний мөнгөн дүнд дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн бэлэглэнэ гэх нэрийдлээр шинээр нээсэн хуудастаа хандалт цуглуулах зорилготой хуурамч мэдээлэл түгээсэн байна.