Search

“Бээжин нугас” бэлтгэхэд арьсыг махнаас нь салгахын тулд агаар шахаж хөндийрүүлдэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1181

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Шувууны маханд ямар нэг бодис шахаж буй мэт дүрслэлтэй бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан бичлэгт тахиа биш нугас гарч байгаа бөгөөд Бээжин нугас гэх хоолыг хийхээс өмнө арьсыг махнаас салгахын тулд агаар шахаж бэлтгэдэг байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2024 оны 10-р сарын 25-нд Sak Sak нэртэй хаягаас “Ийм л байна” гэх тексттэй тахианы маханд төхөөрөмжөөр ямар нэг зүйл нэмэлтээр хийж буй мэт дүрслэл бүхий бичлэгийг түгээжээ. Тус бичлэг нь нийт 184 реакц, 43 сэтгэгдэл авч, 5,200 гаруй удаа цааш түгээгдсэн байна.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад @mspbra  гэх Х (хуучнаар Твиттер) хаягт “Зул сарын аварга цацагт хяруулыг та мэдэх үү?“ гэх тайлбартайгаар нийтлэгджээ. Тус постын дор уншигчид хүмүүсийг мэдэхийг хүсэж магадгүй гэж бодсон контекстийг буюу тайлбарыг нэмсэн байна. Тайлбар хэсэгт “хоол хийхээс өмнө арьсыг махнаас нь салгахад агаар ашигладаг. Ингэснээр илүү шаржигнуур, Бээжин нугасны чухал амт чанар нэмэгддэг” хэмээн тайлбарлажээ.

Үргэлжлүүлэн Douyin (Хятадын ТикТок хувилбар)-аас “Нугасыг агаараар шахах үйлдвэр” (鸭子气压工厂) гэх түлхүүр үгээр хайхад шалгасан бичлэгийн эх хувилбар @博士鸭 郑州市区免费配送 董亚娟 хаягт 2024 оны 09-р сарын 26-нд нийтлэгджээ. Тус бичлэгээс харвал тахианы мах биш нугасанд хоолойгоор агаар шахаж буйг харж болох юм. Шахаж буй хоолойноос ямар нэг бодис гарахгүй байгааг харж болохоор байна. Мөн нугасны үйлдвэртэй холбоотой олон бичлэгийг цуврал болгон оруулдаг байна.

Хоолны тухай төрөл бүрийн бичлэг оруулдаг @eater youtube сувагт ахлах тогооч @Brandon Jew Бээжин нугасыг бэлдэхдээ арьсыг махнаас нь салгаж хүчтэй даралтад агаараар шахан бэлдэж буй бичлэгийг 2023 оны 05-р сарын 17-нд нийтэлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл 

Эх сурвалжууд

Google Lens хайлтын илэрц

@mspbra  Х (хуучнаар Твиттер) хаяг

Douyin (Хятадын ТикТок хувилбар) хайлтын илэрц  (鸭子气压工厂)

Бичлэгийн эх хувилбар

@eater youtube суваг

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Шувууны маханд ямар нэг бодис шахаж буй мэт дүрслэлтэй бичлэгийг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document