2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Altansukh Tsevegdorj нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Сэлэнгэ орох замд таарлаашдээ бас л сайхан амьтан юмаа” гэсэн тайлбартай зам гарч буй хандгайн бичлэг түгээжээ. Уг бичлэг нь 6400 гаруй реакц, 8 сэтгэгдэл авч, 500 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Бид түгээсэн бичлэгийг зургаар хайж үзэхэд, гаднын YouTube сувгуудаар цацагдсаныг энд, энд болон эндээс үзээрэй.
Мөн бичлэгт харагдаж буй замын хэвтээ тэмдэглэлийг харахад шөр өнгөтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 7-д буюу хэвтээ тэмдэглэл хэсэгт “Шар өнгийн 7.4, 7.9, 7.17 тэмдэглэлээс бусад хэвтээ тэмдэглэл нь цагаан өнгөтэй байна.” гэжээ. Шар өнгийн тэмдэглэлүүд болох 7.4 нь түр зогсохыг, 7.9 нь удаан зогсохыг хориглосон, 7.17 нь нийтийн тээвэр болон таксины зогсоолыг тэмдэглэнэ гэжээ.


Бичлэгт харагдаж буй замын тэмдэглэл нь “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах” зориулалттай бөгөөд үүнийг Монгол Улсад цагаан өнгөөр тэмдэглэдэг.

Иймд түгээсэн бичлэг нь Монголд биш бөгөөд харин Австрали, Их Британи, Ирланд болон зарим Европын орнууд эгнээ тусгаарлах хэвтээ тэмдэглэлээ шар өнгөөр тэмдэглэдэг ажээ.