Search

Чихний шуугианыг хэсэг хугацаанд намжаадаг ч бүрэн эдгээхгүй, мөн сонсгол сайжруулахгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1176

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Чихний сонсгол сайжруулах наалт нь чихний шуугиан арилгах, цусны эргэлт сайжруулах, толгойн өвдөлт намдаах, ой санамж сайжруулах зэрэгт өндөр үр дүнтэй гэсэн мэдээлэл түгжээ.

Баримт шалгалтын үр дүн

Чихний шуугианыг арилгах наалт нь  шуугианыг бага хэмжээгээр бууруулахад нөлөөлөх ч чихний сонсол, цусны эргэлт, ой санамж, толгойн өвдөлт зэрэгт нөлөөлөх нь батлагдаагүй бөгөөд цаашид илүү нарийн судлах шаардлагатай бүтээгдэхүүн юм.

2023 оны арванхоёр дугаар сарын 24-ний өдөр Нано онлайн шоп нэртэй хуудсаас “Сонсгол сайжруулах нано наалтыг хэрэглэснээр,  

  • Чихний шуугиан арилгах 
  • Сонсгол сайжруулах 
  • Цусны эргэлт сайжруулах 
  • Толгойн өвдөлт намдаах 
  • Ой санамж сайжруулах 
  • Чихний өвдөлт намдаах 
  • Нойргүйдэхийг арилгах өндөр үр дүнтэй” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Уг пост 6800 реакц, 6600 сэтгэгдэл авч 4400 удаа цааш түгээгджээ. Уг мэдээллийн цацагдсан хугацаа нь өнгөрсөн онд ч гэлээ хуваалцаж, түгээж буй нөлөөлөл нь одоог хүртэл үргэлжилж байгаа тул баримтаар шалгалаа.

Бичлэг дэх бүтээгдэхүүнийг торлуулахын тулд InVid хэрэглүүр ашиглан дүрсээр салгаж Google Lens ашиглан хайлт хийлээ. Хайлтын үр дүнд “чихний шуугиан арилгах” зориулалттай наалт илэрлээ. Уг бүтээгдэхүүний шинж чанар шалгаж буй мэдээлэлтэй нийцэж буйг судаллаа.

2019 оны “Архаг чих шуугих өвчний эмчилгээнд хийсэн туршилт, судалгаа”-нд “Чих шуугих нь зөвхөн АНУ-д 50 сая хүнд тохиолддог нийтлэг асуудал юм. Чихний шуугианыг эмчлэх талаар олон тооны судалгаа хийгдэж байгаа ч архаг чих шуугих өвчний эмчилгээ байхгүй байна. Иймд бид чихний шуугианыг эмчлэх зориулалтаар худалдаалагдаж буй “трансдермал лидокаин” өвдөлт намдаах наалтыг хэрэглэх боломж, үр нөлөөг судалсан. Сарын хугацаатай эмчилгээний үр дүнд өвчтөнүүдийн чих шуугих нь мэдэгдэхүйц буурсан ч цөөн тооны өвчтөнүүд эмчилгээний гаж нөлөө, эмчилгээний өртөг зэргээс шалтгаалан эмчилгээг зогсоосон” талаар дурджээ.

Мөн Бразилийн Холбооны Чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн албан ёсны сэтгүүлд “Чих шуугих өвчинтэй хүмүүст наалт хэрхэн нөлөөлдгийг үнэлэх бичил туршилт”-аас харахад уг наалт чихний шуугианыг хэсэг хугацаанд намдаадаг болохыг харуулсан ч сонсголын системд эсийн түвшинд хүрч нөлөөлдөг нь тодорхойгүй тул цаашид судлах шаардлагатай байна гэж дүгнэжээ. Судалгаанд дунджаар 54 насны нийт 12 өвчтөн хамрагдсан бөгөөд нэг талын 7, хоёр талын чих шуугьсан 5 өвчтөн оролцсон байна. Туршилтын цөөн хэдэн тохиолдолд чихний шуугиан ихсэх (2 өвчтөн), арьсны хариу урвал (1 өвчтөн), чихний ард эмзэгших гэх мэт гаж нөлөө илэрсэн. Үүний нөлөөг чих шуугих өвчин нь хүнд шатандаа орсон, хавсарсан шинж тэмдэгтэй холбоотой байх магадлалтай. Харин эсрэгээрээ хавсарсан өвчингүй, хөнгөн чихний шуугиантай өвчтөнүүдэд эмчилгээний үр нөлөө илүү хурдан нөлөөлөх хандлагатай байгааг харуулжээ.

Дээрх судалгаануудад чихний шуугианаас үүдэн толгой өвдөх, нойргүйдэлд орох зэрэг хавсармал шинж тэмдэг илэрч болдгийг дурдсан ч наалт ашиглан бүрэн эдгэрсэн нотолгоо байхгүй байна. Үүнээс үзэхэд, шалгаж буй мэдээлэл дэх наалт нь чихний шуугианыг бага хэмжээгээр бууруулахад нөлөөлөх ч чихний сонсол, цусны эргэлт, ой санамж, толгойн өвдөлт зэрэгт нөлөөлөх нь батлагдаагүй бөгөөд цаашид илүү нарийн судлах шаардлагатай бүтээгдэхүүн юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document