Search

Зөрчил мэдээлсэн бол урамшуулал олгох ажил хараахан хэрэгжиж эхлээгүй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1172

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Илрүүлсэн зөрчил бүрд 4000 төгрөг олгоно” гэж түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

E-Police аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгож эхлээгүй байна.

2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Margadism гэх нэртэй Facebook пэйж “Утсаа барьж гараад л хороогоо тойроход л мөнгө цөм хийхээр сайхан бизнес байна даа” гэсэн агуулгатай, “Илрүүлсэн зөрчил бүрд 4000 төгрөг олгоно” гэх хадмал бүхий зурагтай пост түгээжээ. Уг пост нь 670 реакц, 120 сэтгэгдэл авч, 496 удаа цааш түгээгджээ.

2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж өнгөрсөн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний эхэнд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа авто замын түгжрэл, ачааллыг бууруулахын тулд дараах өргөн хүрээний ажлууд хийх талаар танилцуулжээ.

  • Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн шилжүүлж авах
  • Гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгох
  • “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • E-Police аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгох
  • Зарим уулзвар замуудын хөдөлгөөн, зохион байгуулалтыг шинэчлэх гэжээ.

Бид E-Police гар утасны аппликэйшний урамшуулал хэсэг рүү орж үзэхэд “Замын хөдөлгөөний удирдлагын төв (ЗХУТ), Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-аас санал оруулсны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хэлэлцэгдэж байна” гэсэн байна. Үүнээс үзвэл уг аппликэйшнээр урамшуулал бодогдож эхлээгүй байна.

Дүгнээд хэлбэл, E-Polic аппликэйшнээр зөрчил илрүүлсэн зам тээврийн зөрчил бүрд урамшуулал олгох нь эцэслэн батлагдаагүй, мөн урамшууллын хэмжээ тодорхой бус байгаа аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document