Search

Кайлаш уулын тухай мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1164

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Кайлаш уулын тухай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Кайлаш уулаас хойд туйл хүртэл 6,600 орчим км бол өмнөд туйл хүртэл 13,300 гаруй км байгаа нь шалгасан мэдээлэл дэх хэмжээ ойролцоог харуулж байна. Гэхдээ уулын нөгөө талд алдарт Пасхи арал байрладаггүй, Номхон далайн зүүн хэсэгт Чилийн харьяа нутаг дэвсгэрт оршдог. Цаг хугацаа зогсдог гэх мэт үлгэр домгийн яриаг батлах ямар нэг судалгаа, нотолгоо байхгүй.

2024 оны 10-р сарын 17-нд Бид бол Дарханых нэртэй хуудаснаас “Кайлаш уул.магадгүй дэлхийн хамгийн их нууцыг агуулдаг газар бх.энэ уулын өндөр нь 6666 м.энэ уулнаас хойд Туйл хүртэл 6666 км.урд туйл хүртэл 13332 км буюу хойд туйл хүртэлх замыг яг 2 оор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний урттай.энэ уулын нөгөө талд алдарт Пасхи арал байрладаг.уулын 1 талын сүүдэр нь хас тэмдэг хэлбэртэй тусдаг.одоогоор энэ уулын орой дээр хүний мөр гараагүй.энэ уулан дээр нимгэн ханаар тусгаарлагдсан 2 нуур бдг.1 нуур нь амьд нуур нөгөө нуур нь үхсэн нуур.амьд нуур нь цэнгэг устай дөлгөөн нуур.нөгөө нуур нь шорвог устай байнга шуурч бдг.уулыг голдоо хөндий гэдэг ба тэнд бурхадын оршуулга бдг гэж үздэг.энэ уулын дэргэд 12 цаг блхд энгийн нөхцөлд 14 хоногтой тэнцэнэ гэнэ” гэх тайлбартайгаар Кайлаш уулсын бичлэгийг түгээжээ. Тус мэдээлэл нь нийт 5,900 гаруй реакц, 407 сэтгэгдэл авч, 1,700 гаруй удаа цааш түгээгджээ.

Кайлаш нуруу нь Төвөдийн өөртөө засах орны баруун өмнөд буланд, Гималайн нурууны хамгийн өндөр уулархаг хэсгүүдийн нэг юм. Кайлаш уулыг Ганг Ринбүүчигийн (Gang Rinpoche) ариун уул гэж нэрлэдэг ба уулын өндөр 6,638 м байна.  Кайлаш уулаас хойд туйл хүртэл 6,600 орчим км бол өмнөд туйл хүртэл 13,300 гаруй км байгаа нь шалгасан мэдээлэл дэх хэмжээ ойролцоог харуулж байна.

Шалгасан мэдээлэлд “уулын нөгөө талд алдарт Пасхи арал байрладаг” хэмээжээ. Пасхи арлыг Isla de Pascua эсвэл Easter Island хэмээн нэрлэдэг бөгөөд Номхон далайн зүүн хэсэгт Чилийн харьяа нутаг дэвсгэр юм. Кайлаш уул Ази тивд эх газарт байрладаг бол Пасхи арал номхон далайд байрладаг. Пасхи арлаас дэлхийн эгц эсрэг талд Энэтхэгийн Жайсалмерын ойролцоох цөлийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг.

Кайлиш уул нь Хиндүизм, Буддизм, Жайнизм, Бон зэрэг шашинд асар их соёл, шашны ач холбогдолтой газар юм. Буддын шашинтнууд үүнийг Чакрасамвара бурхны орон, Хинду шашинтнууд  Шивагийн бурхны ордон гэж үздэг байна.

Кайлаш уултай холбоотой нууцлаг, үлгэр домгийн мэт зүйл их яригддаг байна. Үүний нэг нь шалгасан мэдээлэлд дурдсан цаг хугацаа ердийнхөөс хурдан өнгөрдөг тухай юм.  Кайлаш уулын ойр хавьд цаг хугацаа өөрөөр явдаг гэдгийг батлах судалгаа, шинжлэх ухааны баримт огт байхгүй бөгөөд тайлагдашгүй нууц мэтээр одоо хүртэл яригддаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document