Search

“Тесла утас гаргана” гэсэн албан ёсны мэдээлэл, мэдэгдэл байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1157

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Элон Маск 2024 оны сүүлээр энэ зууны хамгийн дэвшилтэт Tesla утас гаргах нь” гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тесла болон Элон Маскийн албан ёсны вэбсайт, Твиттер дээр шинэ утас гарна гэсэн ямар ч мэдээлэл байхгүйгээс гадна Элон Маск: “Бид шинэ утас гаргахгүй” хэмээжээ.

2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Иргэн Отгоншагай нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Элон Маск 2024 оны сүүлээр энэ зууны хамгийн дэвшилтэт Tesla утас гаргах нь.” хэмээн түгээжээ.

Тесла шинэ утас гаргана гэх мэдээлэл хаана, хэзээнээс эхлэлтэй вэ?

2022 оны 11 дүгээр сарын 26-ны Liz Wheeler нэртэй X хэрэглэгч “Хэрэв Apple болон Google Твиттерийг татахыг хориглочихвол Элон Маск өөрөө шинэ ухаалаг утас гаргах хэрэгтэй. Хүн амын тал нь шахуу iPhone болон Android-ийг хэрэглэхээ болихдоо таатай байх болно. Ангараг руу явах пуужин хийдэг хүнд ганц муу жижиг утас хийх амархан байлгүй дээ тийм ээ?” хэмээн жиргэсний хариуд Элон МаскТийм юм битгий болоосой, гэхдээ тийм зүйл болоод үнэхээр өөр сонголтгүй болчихвол, би өөр шинэ утас гаргах болно.” хэмээжээ. Үүнийг Тесла удахгүй шинэ утас гаргах нь хэмээн мэдээлж эхэлжээ.

Мэргэжлийн дизайны студийн гаргасан портфолио

Мөн ADR Studio Design гэх нэртэй мэргэжлийн дизайны студи 2021 онд өөрсдийн төсөөллөөр Tesla Model Pi гэх зохиомол утасны загварыг гаргаж байсныг вэбсайт, бичлэг болон доорх зургаас үзээрэй.

Уг бичлэгийн тайлбар хэсэгт тэрээр “Тесла ухаалаг утас – миний санаа” хэмээжээ.

Элон Маск: “Бид Тесла утас гаргахгүй” хэмээн стрийм дундуур хэлжээ

2024 оны 6 дугаар сард Старлинкээ тестлэх журмаар хийсэн стрийм дээрээ Элон Маск: “Бид Тесла утас гаргахгүй” хэмээжээ. Энэ талаар Mashable мэдээлснийг эндээс үзнэ үү. Мөн өнөөдрийн байдлаар Элон Маскийн албан ёсны Х (хуучнаар Твиттер) хуудаст болон Тесла компанийн албан ёсны вэбсайтад шинэ утас гаргах талаар ямар нэг мэдээлэл, мэдэгдэл гараагүй аж.

Дүгнээд хэлбэл, нэгэн студийн хийсэн уран бүтээл, Элон Маскийн жиргээ хоёроос улбаалж “Тесла утас удахгүй худалдаанд гарна” гэсэн хуурамч мэдээлэл 2022 оноос хойш түгж эхэлсэн бөгөөд үүн дээр AFP (2023), Factly (2022) зэрэг газрууд баримт шалгалт хийж байжээ. Иймд та аливаа бүтээгдэхүүний мэдээллийг тухайн байгууллага, компанийн албан ёсны вэбсайтаас нь авч байхыг зөвлөе.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document