Search

“9 ихэр” бус хорт хавдрын улмаас гэдэс нь томорсон эмэгтэйн бичлэгээр төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1152

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“9 ихэр гэнэ ээ, бурхан минь” гэх тайлбартай рийл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өндгөвчний хорт хавдрын улмаас гэдэс нь томорсон эмэгтэйг 9 их төрүүлж байна хэмээн төөрөгдүүлжээ.

2024 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сувд-Эрдэнэ Ганхуяг нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “9 ихэр гэнэ ээ, бурхан минь” гэх тайлбартай рийл түгээжээ. Уг рийл нь 3400 реакц, 156 сэтгэгдэл авч, 273 удаа цааш түгээгджээ.

Бид түгээсэн бичлэгийг зургаар хайж үзэхэд Huang Guoxian нэртэй Хятад эмэгтэй гарч ирлээ. Энэ эмэгтэй нь өндгөвчний хорт хавдрын улмаас гэдэс нь зогсолтгүй томорсоор байжээ. Энэ талаар 2020 онд Daily Mail болон бусад хэвлэл мэдээллийн алба мэдээлснийг энд, мөн эндээс үзээрэй.

Daily Mail-ийн мэдээлснээр “Huang Guoxian-ийн гэдэс сүүлийн 2 жилд шингэн болон бусад хавдраар дүүрч, зогсохгүй томорчээ. 15 эмчийн бүрэлдэхүүнтэй баг 8 цагийн турш үргэлжилсэн хагалгааг амжилттай хийж гүйцэтгэсэн” гэжээ.

Гаднын нийгмийн сүлжээгээр мөн энэхүү төөрөгдүүлсэн мэдээлэл ихээр түгсэн бөгөөд Энэтхэгийн Factly үүн дээр баримт шалгалт хийснийг эндээс үзнэ үү.

Дүгнээд хэлбэл, ямар нэг зургийг ашиглан агуулгыг гуйвуулан төөрөгдүүлж түгээх явдал цахим орчинд түгээмэл байдаг тул та зургаар хэрхэн хайлт хийхийг манай өмнөх баримт шалгалтаас орж үзээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document