Вьетнамаас удирддаг пэйжээс хувийн мэдээллийг цуглуулах зорилготой хуурамч сурталчилгаа түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1149

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ханиалга зогсоож, уушгины дархлааг сайжруулж, тамхинаас гаргах бүтээгдэхүүн зарна” гэсэн гарчигтай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тухайн зарыг түгээсэн пэйж болон вэбсайт нь хуурамч бөгөөд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг олох зорилгоор цахим залилан хийж байна.

2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Orjma Company” гэх пэйжээс “ханиалга зогсоож, уушгины дархлааг сайжруулж, тамхинаас гаргах бүтээгдэхүүн зарна” гэсэн гарчигтай бичлэг түгээжээ. Уг бичлэг 835 сэтгэгдэл, 629 сэтгэгдэл авч, 682 мянга гаруй удаа үзэж, 763 удаа цааш түгээжээ.

Уг зарыг түгээсэн пэйж хуурамч эсэхийг шалгав

Уг зарыг түгээсэн пэйжийн ил тод байдлыг орж харвал:

  • 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу зар байршуулахаас 1 хоногийн өмнө нээгдсэн
  • Пэйжийг удирддаг 2 админ нь Вьетнам улсад байрладаг
  • Зар сурталчилгаа буюу бүүст хийсэн

Уг постод сэтгэгдэл бичсэн “Оюунаа Ханхөвч” гэх хэрэглэгчийн профайлыг орж үзлээ. Ингэхэд ямар нэг пост байхгүй, Вьетнамын сургуулиуд, “Eldoret” гэх Кенийн хот, “Cyberjaya” гэх Малайзын хотыг оруулсан зэргээс үзвэл Монгол нэртэй гаднын аккаунтаар коммент бичүүлж хүмүүст итгэл төрүүлж байна.

Уг постод оруулсан холбоосыг шалгав

Бид тухайн постын вэбсайт руу нь орж бүртгүүлж үзлээ. Ингээд утасны дугаар хэсэгт тоо биш текст бичин туршиж үзэхэд доорх вьетнам хэл дээрх алдааг зааж байна. Үүнийг орчуулбал “утасны дугаар зөвхөн тоо бичнэ үү” хэмээжээ.

Харин овог, нэр хэсэгт тусгай тэмдэгтүүд оруулахад ямар нэг алдаа өгсөнгүй. “Худалдан авсанд баярлалаа. Бид таныг хамгийн богино хугацаанд дуудах болно” гэх текстийг харууллаа.

Энэ бүгдээс үзвэл, Вьетнам улсаас удирддаг пэйжээс бараа бүтээгдэхүүн зарна гэх нэрийдлээр монголчуудын хувийн мэдээллийг цуглуулж байж болзошгүй байна. Иймд та аливаа сэжигтэй пэйж болон вэбсайтыг шалгуулахыг хүсвэл манай Facebook пэйжийг дагаж, чатаар эсвэл hello@mfcc.mn и-мэйлээр холбогдоорой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document