Search

“Don’t Judge” гэх кино Оскарын шагнал аваагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1147

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Don’t Judge” нэртэй богино хэмжээний киног Оскарын шагнал хүртсэн гэх ойголтыг төрүүлэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2021 болон 2022 онд Оскарын наадамд нэр дэвшсэн, шагнал хүртсэн бүтээлүүдийн дунд “Don’t Judge” гэх кино огт байхгүй байна.

2024 оны 10-р сарын 08-нд Пүрэвдоогийн Батхишиг нэртэй хуудаснаас “Оскар авч байсан 4’ кино гэнэ дээ. Бас л агуулга өргөн хэлбэр багатай хийдэг ажээ. Заавал орилж хашгирсан зовсон хараал хэлсэн байхгүйгээр хэлэх санаагаа шууд илэрхийлдэг нь чухал” гэх тайлбартайгаар богино хэмжээний бүтээл нийтэлсэн нь нийт 2,800 гаруй реакц, 90 сэтгэгдэл авч, 1,000 гаруй удаа цааш түгээгджээ.

Мөн 10 дугаар сарын 9-нд уг бүтээлийг Chimedee Tsegmid нэртэй хаягаас “Оскарын шагналыг 2022 онд хүртсэн “Don’t Judge” кино ердөө 3 минут 54 секунд үргэлжилнэ. 2020 онд Албани улсад зураг авалтыг хийсэн. Өдөр бүр хичээлээсээ хоцорсноосоо болж багшаасаа шийтгэл хүлээж буй бяцхан хүүгийн тухай юм…” гэх тайлбартайгаар нийтэлжээ. Тус пост нь нийт 126 реакц, 2 сэтгэгдэл авч, 165 удаа цааш түгээгдсэн.

Academy Awards-ийн албан ёсны сайтад 2022 оны 94 дэх Оскарын наадмын “Богино хэмжээний кино” төрөлд 2020 онд нээлтээ хийсэн 12 минутын урттай “The Long Goodbye” нэртэй кино ялсныг мэдээлжээ.

2022 онд богино хэмжээний кино төрөлд нэр дэвшсэн болон шагнал хүртсэн бүтээлийн жагсаалт. Эх сурвалж: www.oscars.org

Оскарын шагнал хүртсэн бүтээлүүдийн нэрсийг шүүхэд “Don’t judge” нэртэй кино нэр дэвшсэн болон шагнал хүртсэн тухай мэдээлэл байхгүй

“Don’t Judge” богино хэмжээний кино нь 2020 оны 03-р сарын 19-нд @Elvis Naçi youtube сувагт нийтлэгджээ. 2020 оны 92 дахь удаагийн Оскарын наадам нь 2020 оны 02-р сарын 09-нд болж өнгөрсөн тул 2021 болон 2022 оны Оскарын шагнал хүртсэн бүтээлүүдийн нэрсийн дунд шүүж шүүхэд “Don’t judge” нэртэй кино нэр дэвшсэн болон шагнал хүртсэн жагсаалтад огт байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document