Search

Хүний ходоод хийжүүлсэн ундааг 20-40 минутад шингээдэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1145

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ажлынхаа автомат машинаас Маунтэйн Дью ундаа авч уусан даруйдаа дотор нь муухайрч, бөөлжсөн. Үүнийхээ дараа үлдсэн ундаагаа хуванцар аяганд хийж хартал, дотроос нь үхсэн хулгана гарч ирсэн.” гэх бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2009 онд Роналд Болл гэх хүн Пепси компанийг шүүхэд өгсөн зарга нь байх боломжгүйг нотолж, шинжлэх ухааны тайлбар хэлснийг мушгин мэдээлжээ. Тодруулбал, хийжүүлсэн ундааны хүчил нь хүний ходоодыг хайлуулах мэт ойлголт өгөхийг хичээсэн байна. Гэвч хүний ходоодонд сөрөг нөлөө үзүүлэхгүй юм.

2009 онд Роналд Болл гэх хүн Пепси компанийг шүүхэд өгчээ. Тэрээр шүүх дээр дараах мэдэгдлийг хэлжээ. “Ажлынхаа автомат машинаас Маунтэйн Дью ундаа авч уусан даруйдаа дотор нь муухайрч, бөөлжсөн. Үүнийхээ дараа үлдсэн ундаагаа хуванцар аяганд хийж хартал, дотроос нь үхсэн хулгана гарч ирсэн.” хэмээжээ.

Үүний хариуд Пепси компани “Хэрэв Роналд Боллын хэлсэн хугацаанд (уг ундаа 15 сарын өмнө үйлдвэрлэгдсэн байсан) хулгана бүхлээрээ байх боломжгүй. Учир нь хулгана 15 сарын хугацаанд ундаанд уусаад цэлцэгнүүр мэт зүйл болох ёстой” гэжээ.

Уг шүүх хурал 2011 оны 12 дугаар сарын 14-ны өдөр эцэслэгдэн дуусчээ. Шүүх ундаанд хулгана байсан гэх хангалттай нотлох баримт байхгүй гэж үзэн хэргийг хаажээ.

Тэгвэл түгээсэн бичлэгт “Маунтайн Дью ундаа 15 сарын дотор хулганыг цэлцэгнүүр мэт болгож байгаа юм бол, хүний биед ямар нөлөө үзүүлэх бол?” хэмээжээ. Доорх зургаас хийжүүлсэн ундааны хүчиллэг чанарыг харж болно.

Хүний ходоодны хүчил pH 1-2-ын хооронд байдаг аж.

Тэгвэл хийжүүлсэн ундаа ууснаас болж дараах үр дагаварууд гарах боломжтой

  • Ходоод, гэдсэнд хий хуримтлагдаж, гэдэс дүүрэх, базлах
  • Сөөргөө: Хэдийгээр хийжүүлсэн ундаа болон сөөргөө хоёрын хооронд хамаарал байхгүй ч хийжүүлсэн ундаа ууснаар таны биеийн хүчлийн pH хэмжээг ихэсгэдэг тул сөөргөө өвчний шинж тэмдэг болж илэрдэг байна
  • Хийжүүлсэн ундаа нь хүчиллэг тул ходоодны хүчлийн хэмжээг ихэсгэдэг. Тиймээс таны ходоодны салст бүрхэвчийг гэмтээснээр цээж хорсох болон сөөргөө өвчний шинж тэмдгүүд илэрдэг.

Дүгнээд хэлбэл, хэдийгээр Маунтайн Дью ундаа 15 сарын дотор хулганыг цэлцэгнүүр мэт болгож болох ч хийжүүлсэн ундааг хүний ходоод 20-40 минутад шингээдэг мөн хүний ходоод өөрөө хүчиллэг чанартай тул цэлцэгнүүр мэт болгох боломжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document