2024 оны 09 дүгээр сарын 24-нд Ухнаагийн Хүрэлсүх нэртэй хаягаас өвчинтэй хүүхдэд хандив гуйж байгаа мэтээр пост оруулсан байна. Уг постыг 622 удаа цааш түгээжээ.
Хаягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр, зураг ашиглан нээсэн бөгөөд нээлттэй пост оруулаагүй, залилангийн шинжтэй мэдээллүүдэд ашигласан байна.

Хувийн мэдээллийг бөглөсөн байдал нь хуурамч шинжийг илтгэж байна.
Пост дахь агуулгыг бид өмнө нь шалгаж байсныг эндээс орж үзэх боломжтой.