Search

Хүүхдийн мөнгөний 70 хувийг хасна гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1139

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүүхдийн мөнгөний 70 хувийг нь хасна гэх юм” гэсэн пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Засгийн газар болон Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгийг хасах, 70 хувьд нь олгохгүй байх гэх мэт мэдээлэл гаргаагүй, энэ талаар хэлэлцээгүй байна. Салбарын сайд “Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохгүй” гэж хэлээгүй бөгөөд, халамжийг зорилтот бүлэгт нь өгөх талаарх ярианы агуулгад хүүхдийн мөнгийг шингээж төөрөгдүүлсэн байна.

2024 оны 09 дүгээр сарын 28-нд Халамж ба хүүхдийн мөнгө группэд “Хүүхдийн мөнгөний 70 хувийг нь хасна гэх юм” гэсэн пост оруулжээ.

Уг агуулгаар хайж үзэхэд 09 дүгээр сарын 28-нд С1 телевизийн мэдээний хэсэгт “Л.Энх-Амгалан:Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохгүй” гэсэн титртэй мэдээ нэвтрүүлсэн байна. Уг мэдээнд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Халамжид зарж байгаа 100 төгрөгийн 30 төгрөг нь л зорилтот бүлэгтээ хүрч байна… 70 төгрөг нь зорилтот бус бүлгийн буюу өндөр орлоготой иргэдийн хүүхдэд, өндөр орлоготой ахмадуудад, өндөр орлоготой ээжүүдэд хүрч байна. 1.5 их наяд төгрөгийн төсвөөр бид хүүхдийн мөнгө өгч байна. Хүүхдийн мөнгө бол их хурц сэдэв учраас энд яриад яахав, УИХ дээр дүгнэлт хийх шаардлагатай” гэж хэлсэн байна.

Уг мэдээлэлд салбарын сайд “Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохгүй” гэж хэлээгүй бөгөөд, халамжийг зорилтот бүлэгт нь өгөх талаарх ярианы агуулгад хүүхдийн мөнгийг шингээж төөрөгдүүлсэн байна.

  • Засгийн газар болон Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгийг хасах, 70 хувьд нь олгохгүй байх гэх мэт мэдээлэл гаргаагүй, энэ талаар хэлэлцээгүй байна.

Албан ёсны мэдээлэл нь хүүхдийн мөнгөний тухай хөндөөгүй байна

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны албан ёсны пэйжид дээрх мэдээллийн талаар оруулсан байна. Ингэхдээ “Хүүхдийн мөнгөний 70 хувийн хасна”, “Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохгүй” гэх ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

“2024 оны Нийгмийн халамжийн сангийн нийт зардлын 28.7 хувь нь зорилтот бүлэгтээ буюу эмзэг бүлгийнхэндээ чиглэсэн байна. Халамжид зарж байгаа 100 төгрөгийн 30 төгрөг нь л зорилтот бүлэгтээ хүрч байна. Харин үлдсэн нь өндөр орлоготой айлын хүүхэд, өндөр орлоготой ахмадууд, өндөр орлоготой ээжүүдэд зарцуулагдаж байна. Энэ бол зорилгодоо нийцээгүй зарцуулалт юм. Тиймээс бид цаашид нийгмийн хамгааллын тогтолцоогоо зайлшгүй өөрчлөх шаардлагатай” гэж ярьсан байна.

Түүнчлэн УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Хүүхдийн мөнгөний талаар байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document