2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр kherlen_g гэх нэртэй хэрэглэгч Threads платформ дээр “Гэр бүл салалтын түвшин хамгийн их улс: Энэтхэг: 1%, Вьетнам: 4% Колумб: 9%. Харин Монгол 🇲🇳 улс 32% энэ үзүүлэлт 2022 оноос огцом өссөн байна.” гэж түгээжээ. Уг пост нь 255 лайк, 20 сэтгэгдэл, 32 шэйр авчээ.

Түгээсэн үзүүлэлтийг хайж үзвэл World of Statistics нэртэй X (хуучнаар Твиттер) хэрэглэгч анх түгээжээ. Тэрээр тайлбар дээрээ “Энэхүү үзүүлэлт нь тухайн жилд нийт гэрлэлтээ батлуулсан хүний тоог гэрлэлтээ цуцлуулсан хүний тоотой харьцуулсан хувь юм.” Мөн “Тухайн орны үзүүлэлт нь он оны хувьд өөр байгаа, жишээ нь Португалынх 2020 он, Германых 2017 оны үзүүлэлт” хэмээжээ.
- World Of Statistics-ийн вэбсайт руу орж үзэхэд Монголын хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт 2010 оных байгаа нь энэхүү 32% юм.
Бид доорх хүснэгтээр Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан сүүлийн жилүүдэд гэрлэлтээ батлуулсан болон цуцлуулсан хүний тоог нэгтгэж харуулж байна.
Он | Гэрлэлтээ бүртгүүлсэн тоо | Гэр бүл цуцлалтын тоо | Бүртгүүлсэн болон цуцлуулсан тоог харьцуулсан хувь |
2010 | 9,349 | 3,054 | 32.6% |
2021 | 16,118 | 3,391 | 21% |
2022 | 17,574 | 4,553 | 25.9% |
2023 | 17,408 | 47,76 | 27.4% |
Дүгнээд хэлбэл 2010 оны буюу хуучирсан үзүүлэлтийг түгээж, мөн 2022 оноос энэ үзүүлэлт огцом өссөн хэмээн төөрөгдүүлжээ. Иймд аливаа тоо баримттай холбоотой мэдээлэл авахдаа албан ёсны байгууллага болон вэбсайтаас авч байхыг зөвлөе.