2024 оны 09 дүгээр сарын 22-нд Ontsgoi.mn пэйжээс “Хэт холын зайн гүйлтийн дэлхийн 10 удаагийн аварга Монгол улсын тамирчин, Б.Буджаргалын хөшөө Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд босчээ” тайлбартай хөшөөний зураг нийтэлснийг олон хаягууд, тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагын пэйжүүд хуваалцсан юм.
Уг зураг нь хиймэл оюун ашиглан хийсэн нь энгийн нүдээр харахад мэдэгдэхээс гадна Hive moderation түүл ашиглан шалгахад 98.8 хувьтай AI ашигласан гэж гарсан.
Хэдийгээр уг пэйж дэх линкээр орж үзэхэд хиймэл оюун ашиглан бүтээсэн тухай тайлбарлаж, өөрчлөлт оруулсан боловч Facebook дэх хуудсаар хуучин хэвээр харагдсаар байгаа нь төөрөгдөл үүсгэж байна.
Имйд хиймэл оюун ухаан ашиглан, болоогүй үйл явдал, хийгээгүй үйлдэл, хэн нэгнийг өөрчлөн үзүүлэх өндөр боломжтойг ойлгож, энгийн хэрэглүүрээр шалгаж байгаарай.
Мөн хиймэл оюунаар хийсэн контентод “Made witj AI” тэмдэглэгээг сонгож шошголж заншаарай. Учир нь Мета компанийн хуурамч мэдээллийн эсрэг бодлогод хиймэл оюун ашигласан тохиолдолд тэмдэглэгээ зүүгээгүй бол хязгаарлалтад оруулахаар заасан байдаг