Search

Цагаан гааны орцтой савангаар угаагаад турах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1130

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цусны эргэлтийг сайжруулж, өөхийг задалж целлелут арилгана, үхэжсэн арьсыг гуужуулж уян хатан зөөлөн болгоно.Тунгалгын булчирхайн зангилгааг арилгана , биеийн хаван буулгах цагаан гааны савангийн тухай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гэвч цагаан гааны саван арьсны гадна талаас хэрхэн дотоод эд, эсэд хүрч нөлөө үзүүлэх талаар тодорхой судалгаа илрээгүй бөгөөд  ELAIMEI гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалах албан ёсны хуудсандаа дээрх бүтээгдэхүүнийг оруулаагүй байна.

2024 оны наймдугаар сарын 6-ы өдөр “Good products” хуудсанд “Цагаан гааны тураах органик саван. Цусны эргэлтийг сайжруулж, өөхийг задалж целлелут арилгана, үхэжсэн арьсыг гуужуулж уян хатан зөөлөн болгоно. Тунгалгын булчирхайн зангилгааг арилгана , биеийн хаван буулгана. Байгалийн органик орцтой цагаан гааны саван нь оливын тос, глицерин, цөцгийн тос, гааны ханд, эссэншил ойл,наргил модны самрын тос зэрэг орц найрлагыг агуулсан. Өөхлөлттэй хэсгээ 3-5 мин үрж массажлаад, өдөр тутамдаа угааж хэрэглэж болно” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг бичлэг 1000 гаруй реакц, 966 сэтгэгдэл авч, 428 удаа цааш түгээгджээ. 

Дээрх бичлэгийг шалгахын тулд InVID хэрэглүүр ашиглан зургаар хайлаа. Хайлтын үр дүнд Amazon олон улсын худалдааны сайт дээр худалдаалагдаж буй ELAIMEI нэртэй саван илэрсэн юм. Уг саванг “Органик цагаан гааны саван нь ургамлын орц найрлагатай тул зөөлөн бөгөөд арьсыг цочроохгүй.Цагаан гааны саван нь арьсыг чийгшүүлэн цэвэрлэж, арьсыг эрүүл, гялалзсан болгоно. Энэхүү саван нь цагаан гааны ханд, эфирийн тос, оливын тос, наргил модны самрын тос зэрэг шимт бодисоор баялаг. Энэ нь таны арьсанд тэжээл өгч, арьсны өнгийг сайжруулахад тусална. Бие, нүүр, үсэнд хэрэглэж болно” гэж тайлбарлажээ. Тураах талаар ямар нэгэн тайлбар дурдаагүй бөгөөд зөвхөн арьсыг зөөлрүүлж, цочроохгүй гэсэн байна.

Гэхдээ уг бүтээгдэхүүний зурагт тураадаг гэх ойлголт төрүүлэхүйц өмнө ба дараах гэсэн тайлбартай зураг оруулсан байна. Худалдааны сайт дахь эргэлзээтэй мэдээллийг албан ёсны сайтаас нягталлаа.

Тус бүтээгдэхүүний нэрээр хайхад албан ёсны вэбсайт нь байх бөгөөд худалдаалж буй бүтээгдэхүүнүүдийн танилцуулга дунд “цагаан гааны тураадаг саван” гэгдэж буй Elaimei slimming гэх саван байхгүй байна.

Мөн Amazon худалдааны сайтын бараа худалдаалах брендын нэр оруулах хэсэгт Generic гэсэн нэр байгаа нь бүтээгдэхүүний савлагаа дээрх үйлдвэрлэгч компанийн нэртэй зөрж байгаа тул баталгаатай эсэх эргэлзээтэй байна.

Elaimei брендийн нэрийг ашиглан хуурамч бүтээгдэхүүн худалдааны сайтаар борлуулж болзошгүй тул хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Цагаан гаа жин хасахад нөлөөлдөг үү? 

Энэ талаар 2020 онд цагаан гаа жин бууруулж, энерги нэмдэг эсэхийг хархан дээр туршиж судалгаа хийжээ. Уг судалгааны хүрээнд хархыг цагаан гааны усаар хооллосны дараа эд эсийн дээж цуглуулан биохимийн шинжилгээнд хамруулсан. Туршилтын үр дүнд цагаан гааны этанол ханд нь өөх тос ихтэй хоолоор хооллодог хархны цусан дахь глюкозын түвшнийг бууруулахад нөлөөлсөн байна. Мөн цагаан гаа нь жингээ хянах, таргалалттай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоолны амт, хүнсний нэмэлт тэжээлд оролцуулахад үр дүнтэй талаар дурджээ.

  • Гэвч цагаан гааны саван арьсны гадна талаас хэрхэн дотоод эд, эсэд хүрч нөлөө үзүүлэх талаар тодорхой судалгаа илрээгүй бөгөөд  ELAIMEI гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалах албан ёсны хуудсандаа дээрх бүтээгдэхүүнийг оруулаагүй байна.

Нэмэлт мэдээлэл: Таргалалт гэж юу вэ?

Таргалалт нь бодисын солилцооны нарийн төвөгтэй эмгэг бөгөөд одоогоор дэлхийн хэмжээнд ноцтой асуудал болоод байна. Таргалалт нь өөх тос ихтэй, илчлэг ихтэй хооллолт, түүнчлэн удамшлын шалтгааны улмаас үхэлд хүргэдэг амьдралын хэв маягийн өвчин гэж тооцогддог. Таргалалтын гол шалтгаан нь энергийн тэнцвэргүй байдал юм. Таргалалтын гол шинж чанарууд нь хэт их өөхний масс, цусан дахь липидийн концентраци ихсэх юм. Таргалалт нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин зэрэг олон төрлийн өвчинд хүргэдэг. Тиймээс таргалалтаас урьдчилан сэргийлэх, эмчлэх нь дэлхий даяар эрүүл мэндийн томоохон асуудал болсон. Хэдийгээр биеийн тамирын дасгал, хоолны дэглэм барих нь жингээ хасахад илүүд үздэг боловч бодит байдал дээр энэ арга нь завгүй хуваарийн улмаас үр дүнтэй байдаггүй. Нөгөөтэйгөөр эрсдэлт хүчин зүйл, өндөр өртөгтэй тул мэс заслыг илүүд үздэггүй. Үүнээс үүдэн жингээ хасах эмийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. Иймээс эрүүл мэндийн систем болон судлаачид таргалалтын эсрэг үр дүнтэй, аюулгүй эмчилгээний аргуудыг хөгжүүлэхийг зорьж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document