2024 оны 09-р сарын 20-нд Zorigtbaatar Nergui Borjigon хаягаас “Украйны газар тариалангийн бүс нутгийн 30% америкийн Blackrock, JP morgan-ны мэдэлд орсон гэдэг нь үнэн болж таарлаа шүү! Линкийг сэтгэгдэл хэсэгт” гэх пост оруулсан байна. Тус мэдээлэл нь нийт 213 реакц, 55 сэтгэгдэл авч, 83 удаа цааш түгээгджээ.
Сэтгэгдэл хэсэгт авсан эх сурвалжаа оруулжээ. Тус эх сурвалжид “BlackRock болон JPmorgan-ны дэмжлэгтэйгээр хөрөнгө оруулагчдын эвсэл Украиныг сэргээн босгоход 15 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр зорьж байгаа” тухай мэдээлжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Олон улсын Баримт шалгах сүлжээний гишүүн APF fact check баримт шалгах төвөөс шалгасан мэдээлэлтэй холбоотой агуулгад баримт шалгалт хийж тайлагнажээ. 08-р сарын 22-нд BlackRock-ийн хэвлэлийн төлөөлөгч AFP агентлагт мэдээлэл өгөхдөө “Энэ бол худал. BlackRock Inc Украинд ямар ч газар эзэмшдэггүй” хэмээжээ.
Украины газрын тухай хуулийн нэгдүгээр зүйлд “Газар бол үндэсний үндсэн баялаг бөгөөд төрийн тусгай хамгаалалтад байна” гэж заасан байна. Мөн тус хуулийн 130-р зүйлд гадаадын иргэн харьяалалгүй хүн, хуулийн этгээд газар тариалангийн (хөдөө аж ахуйн) газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжид хувьцаа авах, байгууллагын гишүүн байхыг хориглоно. Газар эзэмших эдгээр хязгаарлалтыг зөвхөн ард нийтийн санал асуулгаар арилгана гэж хуульд заасан байдаг байна. Тиймээс Америкийн компани газар эзэмших боломжгүй юм.
Deusche Wella, Myth detector, EuvsDisinfo болон factcheck.bg баримт шалгах төвөөс тус агуулгатай холбоотой мэдээллийг шалгаж худал гэх шошго тавьжээ.
Хавсаргасан холбоос дахь мэдээлэл
Шалгасан мэдээлэлд газар эзэмших болсон тухай баталж буй мэт ойлголт төрүүлэх зорилгоор сэтгэгдэл хэсэгт үлдээсэн мэдээлэлд BlackRock болон JPMorgan компани Украины сэргээн босгоход зориулагдсан санд хөрөнгө оруулах тухай мэдээлснээс бус Украины газар эзэмшдэг гэх агуулгыг огт дурдаагүй байна. (шалгасан мэдээлэлд оруулсан эх сурвалжууд энд бас энд )