024 оны наймдугаар сарын 16-ы өдөр “Хошин Урлаг Mongolia” хуудсанд “Уг хуудсыг дагаад хямдралтай үнэ буюу 35 мянгаар тухтай, дулаахан ор хүргүүлээд аваарай” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг бичлэг 6 200 гаруй реакц, 1 900 орчим сэтгэгдэл авч, 1100 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Дээрх баримтыг шалгахын тулд InVID хэрэглүүр ашиглан зургаар хайлаа. Хайлтын үр дүнд Myflufel компанийн худалдаалж буй ор байна. Myflufel-ийн албан ёсны сайтад уг орыг халтирдаггүй, ус нэвтэрдэггүй ёроолтой болохоор янз бүрийн байршилд ашиглах боломжтой. Хялбархан нугалж, задалдаг нь зай хэмнэдэг. Гэртээ, оффистоо эсвэл зусланд байхдаа тухтай унтлагын өрөөнд тавих боломжтой гэжээ. Уг орны үндсэн үнэ нь 799.99 евро буюу төгрөгөөр үнэлбэл гурван сая гаруй болж байна. Харин хямдарсан үнэ нь 2,081,309 орчим болж байна.
MyFlufel орны үнийн мэдээллийг Amazon олон улсын худалдааны сайтаас харахад дундаж үнэ нь үнэ монгол мөнгөөр 509,569 байна. Харин хямдарсан тохиолдолд 326,893 төгрөгөөр худаалагдаж байна. Уг орыг нохойтойгоо хамт хэрэглэж боломжтой юм байна.
Шалгаж буй мэдээлэл дээрх “35 мянга” гэдэг үнэ нь бодит үнээс хол зөрсөн. Хандалтаа нэмэгдүүлэхийн тулд хуурамч мэдээлэл түгээсэн байж болзошгүй. Түүнчлэн захиалга өгөхөөр мөнгө шилжүүлэх, данс болон хувийн мэдээллээ өгөх зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхээс болгоомжлоорой.
Энэхүү үйлдэл нь цахим залилангийн зорилго, шинж чанартай байна. Иймд бодит байдлаас төсөөрсөн мэдээлэл, зар, худалдан авалтад хянамгай хандахыг сануулж байна.