Search

“Монгол хэлний багш нарыг хятадад 45 хоногийн курст сургана” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1118

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монгол хэлний багш нарыг хятадад сургана 45 хоногийн курст сургаад багшуулна уран зохиолын хичээлийг сургалтаас хаслаа л гэнэ утгаа алдаж 
байна дөө ‼️гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Гэрээт багш бэлтгэх 45 хоногийн сургалтын талаар эцэслэгдэж шийдвэрлээгүй, уран зохиолын хичээлийг хасах тухай ямар ч баримт байхгүй энэ бол хуурамч мэдээлэл” гэж  Боловсролын яамнаас мэдээллээ

2024 оны есдүгээр сарын 14-ий өдөр “Аминагийн аав” нэртэй хуудсанд “Монгол хэлний багш нарыг хятадад сургана 45 хоногийн курст сургаад багшуулна уран зохиолын хичээлийг сургалтаас хаслаа л гэнэ утгаа алдаж байна дөө ‼️” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 403 реакц, 25 сэтгэгдэл авч, 573 удаа цааш түгээгджээ. 

2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр Боловсролын сайд П.Наранбаярын гэрээт багш бэлтгэх 45 хоногийн сургалтын талаар мэдээлсэн хэвлэлийн хурлын үеэр “Академик боловсролтой хүмүүсийг эзэмшсэн мэргэжилтэй нь уялдуулж богино хугацааны сургалтад хамруулж, багшлах эрх олгох тухай” мэдэгдсэн. Тус мэдэгдэлдээ сургалтын хугацааг 45 хоног байх талаар дурдсан ч Хятадад сургах, уран зохиолын хичээлийг хасах талаар мэдээлээгүй.

Энэ талаарх мэдээллийг 09 дүгээр сарын 17-ний өдөр 51-264531 дугаарын утсаар Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газраас тодруулахад, “45 хоногийн сургалтад хамруулж багшлах эрх олгох нь эцэслэгдэж шийдвэрлээгүй байгаа. Мөн уран зохиолын хичээлийг хасах тухай ямар ч баримт байхгүй энэ бол ор үндэслэлгүй, хуурамч мэдээлэл” гэлээ. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document