Search

“Stimo-ийн еэвэнг 1-3 насны хүүхэд идэх хориотой” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1117

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Stimo-н еэвэн идсэн хүүхэд хордлого авч сэхээнд ороод удирдлагатай нь холбогдоход 1-3 насны хүүхэд идэх хориотой байдаг гэж хэлсэн” гэх мэдээлэл түгжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Stimo ХХК-ийн еэвэнг дулааны аргаар боловсруулдаг, 1-3 насны хүүхэд хэрэглэж болохгүй гэсэн ямар ч заалт байхгүй, бүх насныхан хэрэглэж болно” гэж тус компанийн технологийн зөвлөх ШУ-ы доктор, гавьяат багш  Д. Цэцэг хэллээ. Мөн хүүхдийн эмнэлэгт еэвэнгээс хордсон гэх тохиолдол бүртгэгдээгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2024 оны есдүгээр сарын 1-ий өдөр Altantsetseg Badgar гэх хаягаас “Stimo-н еэвэн идсэн хүүхэд хордлого авч сэхээнд ороод удирдлагатай нь холбогдоход “1-3 насны хүүхэд идэх хориотой байдаг гэж хэлсэн байна.” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 296 гаруй реакц, 59 сэтгэгдэл авч, 415 удаа цааш түгээгджээ. 

Уг постын анх нийтэлсэн нь  Халамж ба хүүхдийн мөнгө фэйсбүүк группт Nar Sar гэх хэрэглэгч “… STIMO-ийн шанзтай еэвэнг идсэн охин минь ганц өдрийн тал бөөлжөөд сахар нь нам унаж асал алиат хэлбэлзээд яаралтай тусламжаар эмнэлэгт хэвтэж хордлогоо тайлж бие нь арай дээрдэж байна. Еэвэнгийн уутан дээрх дугаараар холбогдож хэлтэл эмнэлэг дээр ирж баахан юм ярьж хүүхдийг минь орж хараад эмчтэй нь уулзаад явахдаа та дээшээ доошоо яриад яах вэ охины эмчилгээнд нэмэр болгож цөөн хэдэн төгрөг ээмэг бөгжөө ломбардад тавьж өгнөө гээд гарлаа. Гэтэл утсаа авахаа болиод таг боллоо…..Энэ еэвэнг 1-3 насны хүүхдүүд идэх хориотой гэнээ. Уутан дээрээ тийм анхааруулга юм бичээгүй байдаг…Үнэхээр хариуцлагагүй тоомжиргүй компани юм байна. Гайхаад одоо хуулийн байгууллагад хандаж арга хэмжээ авхуулахаас өөр зам алга. Олон олон ээжүүд байдаг болохоор анхааруулж оруулж байна” гэсэн тайлбартай бичсэн байна. Үүнийг 2900 гаруй удаа цааш түгээжээ. 

1-3 насны хүүхэд хэрэглэж болохгүй гэсэн заалт байхгүй

Дээрх мэдээллийг нягтлахаар Stimo ХКК компанийн технологийн зөвлөх ШУ-ы доктор, гавьяат багш  Д. Цэцэгээс тодрууллаа. “Манай бүтээгдэхүүнд 1-3 насны хүүхэд хэрэглэж болохгүй гэсэн ямар ч заалт байхгүй. Тэр бол хуурамч мэдээлэл. Бүх насныхан хэрэглэж болно. Тухайн бүтээгдэхүүн нь дулааны боловсруулалтаар болдог жигнэмэл гурилан бүтээгдэхүүн тул зөв зохистой хадгалалт хийсэн нь л бол хордлого өгөх үндэслэлгүй. Нэг зуурмагаас олон тооны бүтээгдэхүүн зэрэг гардаг тул ганцхан хүний шалтгаанаар хордлого гэж үзэх нь өрөөсгөл юм. Шанзтай еэвэнг арвайн гурилаар хийдэг. Амин дэмээр баялаг, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Энэ нь мэдрэмтгий хүмүүст өтгөн шингэрэх үзэгдэл харагдаж болно. Гэвч оруулсан зураг нь шанзтай еэвэн биш байна лээ” гэлээ. 

ЭХЭМҮТ-д “еэвэнгээс хордсон” гэх тохиолдол бүртгэгдээгүй

Мөн “Эх нялхсын нэгдсэн эмнэлэг”-ээс Stimo еэвэнгээс үүдэлтэй хордлого авсан хүүхэд ирсэн эсэхийг лавлахад, “Манайд еэвэнгээс хордсон гэх шалтгаантай хүүхэд ирээгүй, энэ талаар мэдээлэлгүй байна” гэж хариуллаа.

Улмаар хордлого авсан хүүхдийн тухай мэдээлэл оруулсан эх сурвалжтай чатаар холбогдож тодруулахад, “Стимо”-гоос ирсэн хүн ээмэг бөгжөө ломбардад тавиад 800 мянган төгрөг өгнө гэж хэлээд явсан. Тэрнээс хойш сураггүй. Өнөөдөр /09.04/ шинжилгээний хариу гарахаар хэвлэлийн хурал хийнэ” гэсэн хариу өгсөн юм. Тэрээр шинжилгээний хариу хуваалцаагүй, мөн хэвлэлийн бага хурал болоогүй байна. Түүнчлэн хүүхдийн эмнэлэгт еэвэнгээс хордсон гэх тохиолдол бүртгэгдээгүй зэргээс тухайн мэдээлэл нь төөрөгдүүлсэн агуулгатайг илтгэж байна.

  • Хэдийгээр хүүхэд хордлого авч, эмнэлэгт эмчлүүлсэн нь үнэн боловч еэвэнгээс хордсон гэдэг нь батлагдаагүй байна.
  • Мөн тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг 1-3 настай хүүхдэд хориглодог гэх мэдээлэл худал байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл:  

эх сурвалжууд:  

Stimo ХКК компанийн технологийн зөвлөх ШУ-ы доктор, гавьяат багш  Д. Цэцэгээ 

Эх нялхсын нэгдсэн эмнэлэг 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Stimo-н еэвэн идсэн хүүхэд хордлого авч сэхээнд ороод удирдлагатай нь холбогдоход 1-3 насны хүүхэд идэх хориотой байдаг гэж хэлсэн” гэх мэдээлэл түгжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document