Search

KFC-ийн нэрийг барьж цахим залилан хийж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1115

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Одоогоор 67-оос өөр дугаар олдоогүй байгаа бөгөөд 67-оос өөр дугаар олсон хүмүүст Grand Livina автомашин болон KFC-ийн тасалбар бэлэглэв.” хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

KFC-ийн нэрийг барьсан Фэйсбүүк хуудас автомашин болон KFC купон тараана гэсэн хуурамч зар түгээжээ.

2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “KFC-Fans.” гэх Фэйсбүүк хуудас олон тооны 67 дугаар болон Ниссан автомашины зургийг нийтлэн “Одоогоор 67-оос өөр дугаар олдоогүй байгаа бөгөөд 67-оос өөр дугаар олсон хүмүүст Grand Livina автомашин болон KFC-ийн тасалбар бэлэглэв.” гэх мэдээлэл түгээжээ. Тус бэлэгтэй гэх пост нь 09 дүгээр сарын 12-ны байдлаар 345 реакц, 4000 гаруй сэтгэгдэл авч, 3400 гаруй удаа цааш түгээгджээ.

Түүнчлэн дээр дурдсан пэйж 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мөн купон бэлэглэнэ гэх агуулгатай “@KFC-ийн 73 насны төрсөн өдрийг тохиолдуулан 8-р сарын 19-өөс өмнө “ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ” гэсэн пост оруулсан хүнд купон илгээж байна. Купон бүрийг ямар ч KFC-д ашиглаж гурван тахиа үнэгүй авах боломжтой.” гэх мэдээлэл түгээсэн нь 513 реакц, 3200 гаруй сэтгэгдэл авч, 8800 гаруй удаа цааш түгээгджээ.

“KFC-Fans” гэх пэйжийн ил тод байдлын төлөвийг (Page transparency) үзэхэд 2024 оны 8 дугаар сарын 16-нд нээгдсэн шинэ пэйж байгаагаас гадна пэйжийн танилцуулга хэсэг нь хоосон, дагагчдын тоо цөөн байгаа зэргийг харвал албан бус, хуурамч пэйж болох нь харагдаж байна.

Харин KFC түргэн хоолны сүлжээ рестораны албан ёсны хуудсыг харвал байгууллагын утас, и-мэйл хаяг, вэбсайт зэрэг мэдээлэл ил мөн хоолны меню, танилцуулга нийтлэгдсэн байгааг харж болно.

KFC албан ёсны Фэйсбүүк хуудас

Бид бэлэг, сугалаа өгнө гэсэн хуурамч зар, уралдааны талаарх мэдээлэлд өмнө нь баримт шалгалт хийж байсныг энд, энд мөн эндээс харж болно. Эдгээр хуурамч хуудас нь голдуу олны танил хүмүүс, компани болон байгууллагын нэрийг барьдаг бөгөөд шагнал урамшуулал, бэлэг тараах нэрийдлээр хандалтаа ихэсгэх “clickbait” төрлийн аргыг хэрэгжүүлдэг аж.

Аливаа коммент, реакц эсвэл цааш түгээх зэрэг нь хуурамч мэдээллийг илүү олон хүнд хүргэхэд нөлөөлөх учир хуурамч хуудасны пост дээр ямар нэг реакц дарж, түгээхгүйгээр репортлож байхыг зөвлөе. 

Репортлохдоо тухайн постын баруун дээд буланд байх гурван цэг (…) дээр дарж “Report post” гэснийг сонгоорой. Гарч ирсэн сонголтуудаас “spam” эсвэл “false information” гэдгийг сонгож дарснаар танд дахин энэ төрлийн мэдээлэл харагдахгүй байх эхний алхам болно. Улмаар олон хүн ойролцоо цаг хугацаанд репортлоход тухайн постыг анхаарч, устгах алгоритм ажилладаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document