Search

Жастин Бибер автомашины ослоор нас барсан гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1114

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Жастин Бибер автомашины ослоор нас баржээ” гэх мэдээлэл түгжээ.

Баримт шалгалтын үр дүн

2011 онд Японд болсон автомашины осол болон ковид-19 вирусийн эсрэг эмчилгээний гарын авлагын зургийг ашиглан худал мэдээлэл түгээжээ.

2024 оны 09 сарын 09-ний өдөр “Жастин Бибер автомашины ослоор нас баржээ” гэх агуулга бүхий зурагтай пост түгээжээ. Дуучныг үхсэн гэх мэдээллийг хэд хэдэн хаяг (энд бас энд) түгээн осолд орсон машины зураг болон эмнэлгийн ажилтнуудын зургийн хамт түгээжээ.

Бид мэдээлэлд ашигласан зургийг хайхад 2011 онд Японд болсон хурдны зам дээр болсон 11 спорт загварын автомашины ослын талаар мэдээ гарч ирсэн юм.

Мөн дараагийн зургийг буюу хамгаалалтын хувцастай эмч нарын зургийг хайхад ковид-19 вирусийн эсрэг эмчилгээний сургалтын товхимол (хуудас 10) дээрх зураг илэрцээр гарч ирсэн.

Жастин Биберийн үхсэн гэх хуурамч мэдээлэл нь өмнө нь тархаж байсан ба 2023 онд Snopes зэрэг баримт шалгах байгууллагууд ор үндэсгүй болох талаар мэдээлж байжээ. Түүнчлэн, дуучны үхлийн талаар ямар нэг баталгаатай эх сурвалж бүхий хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлээгүй байгаа ба хэрвээ түүний үхсэн тухай мэдээлэл үнэн бол олон улсад шуугиан тарих үйл явдал болох юм. Харин энэ удаа түүнийг үхсэн гэх мэдээлэл нь 2011 оны Японд болсон автомашины осол болон огт холбоогүй ковид-19 вирусийн эмчилгээний гарын авлага дээрх зургийг ашиглан Жастин Бибер автомашины ослоор нас барсан хэмээн хуурамч мэдээлэлт түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document