2024 оны 07-р сарын 7-нд Өмнөговь Нэгдэл нэртэй хаягаас “Уул уурхайгаас болж хамаг сайхнаа урагшилж байна. Хулангийн сүрэг. Шинжаан” гэх тайлбартайгаар олон хулан давхилдаж буй мэт богино хэмжээний бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 2,900 гарсан реакц, 118 сэтгэгдэл авч, 741 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгийн хэсгийг Google lens хайлтын системээр @linjianyangbe Х хаягт (хуучнаар Твиттер) “Төвөдийн зэрлэг хулан Шинжаан өөртөө зарах орны Нгари мужид” гэх тайлбартайгаар ижил бичлэгийг нийтэлжээ. Мөн @tianzige4 Х (хуучнаар Твиттер) хаягт “Жуулчид Чинхай-Төвдийн тэгш өндөрлөгт Төвөдийн зэрлэг хулангийн сүргийн зургийг авчээ….” гэх тайлбартайгаар ижил бичлэгийг нийтэлсэн байна.
Үргэлжлүүлэн Douyin Douyin (хятадын Тикток хувилбар)-аас “Чинхай-Төвөдийн өндөрлөг дэх Төвөдийн зэрлэг хулан” (青藏高原上的藏野驴群) түлхүүр үгээр хайхад Төвөдийн Радио Телевизийн албан ёсны хаяг гэх тайлбартай @xzgdxmt хаягт 2024 оны 07-р сарын 07-нд “Төвөдийн зэрлэг хулангийн бичлэгийг цахим хэрэглэгч буулгажээ” гэх тайлбартайгаар оруулсан. Мөн бичлэгт 07-р сарын 06-нд Төвөдийн Алид гэх текстийг оруулсан байна.
Монгол хулангийн шинжлэх ухааны нэршил нь Equus Hemionus гэж нэрлэдэг бол Төвөдийн зэрлэг хулангийн нэршил нь Equus Kiang гэдэг аж.
Азийн хулан (Equus Hemionus) буюу Говийн хулан, Туркмен хулан, Перс хулан, Энэтхэг хулан нь Монголын өмнөд хэсэг, Хятадын хойд хэсэг, Туркместан, Иран, Энэтхэгт байршдаг. Казахстан, Узбекстан болон Изралид мөн нутагшуулсан байна.
Төвөдийн хулан нь (Equus kiang) Балба, Энэтхэг, Пакистаны хүйтэн, хуурай өндөр уулс, Чинхай, Ганьсу мужууд болон Хятадын баруун Төвөдийн өөртөө засах оронд 4000 метр (13,000 фут) өндөрт нутагшдаг Азийн хулангийн зүйл.
Монгол хулан нь Азийн хулангийн хүлээн зөвшөөрөгдсөн 5 дэд зүйлийн нэг бөгөөд одоогоор дэлхийн хамгийн олон ази хулангийн тоо толгойг төлөөлдөг байна.