“Олон Улсын Эрүүгийн шүүхээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээжээ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1106

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“ОУЭШ-ээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан захидал илгээж:” гэсэн толгойтой захидлыг ОУЭШ-ээс ирсэн хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг захидал нь Ateo Breaking гэх мэдээллийн редакцаас гаргасан цахим уриалга бүхий мэдээллийг Олон Улсын Эрүүгийн Шүүхээс ирсэн гэж хуурамч тайлбартайгаар түгээжээ.

2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Bold Tovuu нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАН ЗАХИДАЛ ИЛГЭЭЖ:” гэсэн гарчиг бүхийн пост түгээжээ. Тус пост нь 186 реакц, 10 сэтгэгдэл авч, 122 удаа цааш түгээгджээ.

Ateo Breaking” нь Орос хэл дээр мэдээлэл түгээдэг Телеграмын суваг юм. Тэрээр 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Х (хуучнаар Твиттер) дээрээ дараах уриалгыг гарган, бусдыг түгээхийг уриалжээ. “Ateo Breaking” мэдээллийн албанаас гаргасан энэхүү уриалгыг орчуулан түгээхдээ “ОУЭШ-ээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан захидал илгээж:” гэсэн толгой нэмж, мөн “Хүндэтгэсэн,” гэх хэсгийн дараах “Ateo Breaking” хэсгийг хасжээ.

Энэхүү уриалгын талаар Ateo Breaking Телеграм дээрээ дараах тайлбарыг өгсөн байна.

Ateo Breaking мэдээллийн редакц Монголын оршин суугчдад зориулсан сурталчилгааны кампанит ажил зохион байгуулжээ. Монгол дахь идэвхтэй твиттер хэрэглэгч бүр бидний давж заалдах гомдол болон Гааг дахь олон улсын шүүхийн шийдвэрийг харах болно. Ateo Breaking-ийн уншигч бүр лайк дарж, дахин жиргэж, сэтгэгдлээ үлдээснээр мессежийг түгээхэд тусална.

Дүгнээд хэлбэл, Ateo Breaking нэртэй мэдээллийн редакцаас гаргасан уриалга захидлыг Олон Улсын Эрүүгийн Шүүхээс ирсэн захидал мэт мэдээлж, төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document