2024 оны наймдугаар сарын 22-ны өдөр Зангараг.мн гэх пэйж хуудаснаас “Цахилгааны үнийг 30% нэмж байгаа бол Татвараа 30% буулгачих. Тэгвэл асуудал бүрэн шийдэгдэнэ” гэх тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 707 гаруй реакц, 31 сэтгэгдэл авч, 236 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Цахилгаан, эрчим хүчний үнийг нэмэх талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сэлжээ” ТӨХК наймдугаар сарын 28-нд мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Өнөөдрийн байдлаар “Эрчим хүчний зохицуулах хороо”-оос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчилж баталсан тогтоол шийдвэр ирээгүй тул олон нийтийн цахим сүлжээнд түгээд байгаа “Есдүгээр сараас эхлэн цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ” гэсэн мэдээлэл нь ташаа болно” гэсэн тайлбартай байна. Тодруулбал, Тус компани нь “цахилгаан эрчим хүч түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 450 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдэд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний дагуу цахилгаан борлуулж, борлуулалтын орлогыг эрчим хүчний салбарын нэгдсэн дансанд төвлөрүүлдэг.
Манай компани хэрэглэгчдэд цахилгаан борлуулахад Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг мөрддөг. Өнөөдрийн байдлаар тус хорооноос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчилж баталсан тогтоол шийдвэр ирээгүй болно.
Иймд олон нийтийн цахим сүлжээнд түгээд байгаа “Есдүгээр сараас эхлэн цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ” гэсэн мэдээлэл нь үндэслэлгүй, ташаа болохыг сонордуулъя“ гэжээ.
Наймдугаар сарын 21-ний өдөр Шадар сайд Т.Доржханд Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдэгдсэн. Ингэхдээ, “Эрчим хүчний үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмнэ. Эрчим хүчний үнийн либералчлал салбарын либералчлалын нэг хэсэг нь. Эрчим хчний салбарт хувийн хэвшлийг оруулах шаардлагатай” зэрэг талаар мэдээлсэн юм.