Монгол Улс усны хомсдолд орох эрсдэлтэй улсын нэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1096

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монгол улс цэвэр усны хомсдолд орж буйгаа зарласан учраас хүн бүр хариуцлагатай байж усаа хайрлацгаая гэж уриалж байнагэх тайлбартай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2020 оны судалгаагаар Монгол Улсын хүн амын 9% нь усны хомсдолтой гарчээ. Мөн манай улсусны хомсдолын дарамтөндөр улсын тоонд ордог учир ус ашиглалт болон сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлж усны нөөцийг хадгалахгүй бол дээрх хувь өсөх хандлагатай байна. 

2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр Баасанжавын Отгон гэх хаягаас “Монгол улс цэвэр усны хомсдолд орж буйгаа зарласан учраас хүн бүр хариуцлагатай байж усаа хайрлацгаая гэж уриалж байна” хэмээх тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 7400 гаруй реакц, 541 сэтгэгдэл авч, 3100 орчим удаа цааш түгээгджээ. 

Аливаа улс орон усны бодит нөөцийн хүрэлцээгүй байдал, эсхүл институтийн чадамж, дэд бүтцийн хангалтгүй байдлын улмаас хүн ам, эдийн засгийн усны хэрэгцээгээ хангах боломжгүй байдлыг усны хомсдол гэж үздэг байна. 2000 онд Олон улсын усны менежментийн хүрээлэн (IWMI)-ээс 2025 оны “Усны хомсдолын төсөөлөл”-ийг судалсан байна. Үүнд бие мах бодийн болон эдийн засгийн усны хомсдолд өртөх эрсдэлтэй орнуудыг харуулжээ. Тухайн оны үед манай улсад усны хомсдолын талаар тодорхой судалгаа байгаагүй учраас “тооцоолоогүй” гэсэн ангилалд оруулж байжээ.

Харин 2013 онд ”Дэлхийн Нөөцийн Институт”-аас гаргасан дэлхийн усны хомсдолын дарамтыг улс бүрээр харуулсан судалгаанд Монгол улс “өндөр стресстэй” орны тоонд орсон байна. Усны хомсдолын дарамт гэдэг нь усны нөөцийг сэргээгдэх усан эрчим хүчний нийлүүлэлттэй харьцуулсан үзүүлэлт юм. Уг зурагт дэлхийн улс бүрийн ус хэрэглэгчдийн усны дарамтад өртөх дундаж хэмжээг харуулжээ. Өндөр хувьтай харагдаж буй улсууд нь илүү олон ус хэрэглэгчид хязгаарлагдмал нөөцийн төлөө өрсөлдөж байна гэсэн үг юм. Уг судалгаагаар дэлхийн 37 улс усны “маш өндөр” түвшний дарамттай тулгараад байгааг харуулжээ. 

  • Энэ нь ус дахин ашиглах, усны нөөцийг хамгаалах сэргээгдэх эрчим хүчээ сайжруулахгүй бол ”усны хомсдолын дарамт” байсаар байна гэсэн үг юм.  

Үүнийг 2020 оны “Усны хомсдолын судалгаа”-аар дэлхийн усны хомсдолыг доорх зургаар харуулсан байна. 

Дээрх судалгааг илүү нарийвчлан харвал манай улсын нийт газар нутагт амьдардаг хүмүүсийн 9% нь усны хомсдолтой гэж гарчээ. Мөн 2030 он гэхэд нийт хүн амын 10% нь усны хомсдолд орох эрсдэлтэй байгааг харуулжээ. Илүү дэлгэрэнгүй харахыг хүсвэл энд дарна уу. 

Энэ талаар 2014 онд The Guardian сэтгүүлд гарсан “Монголын усны хомсдол нь эдийн засгийн өсөлтөд нь заналхийлж болзошгүй” гарчигтай нийтлэлд усны хомсдолын талаар дурдаж байжээ. 

Үүнд, “Дэлхийн эдийн засгийн форумын Усны санаачилгын тэргүүн, 2030 он хүртэлх Усны судалгааны группийн зөвлөх Алекс Мунг “Хүн амын өсөлт өндөр байгаа нөхцөлд Улаанбаатар хот 2015-2021 оны хооронд усны хомсдолд орж болзошгүй, энэ нь тийм ч хол биш”. Мөн “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг усны нөөц ихтэй зүүн болон баруун бүс рүү шилжүүлэх нь нэг боломжит шийдэл юм. Усны үр ашгийг дээшлүүлэх зөвлөмжүүдийн нэг нь дуслын болон шүршигч усалгааны хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бордооны тэнцвэрт байдал, хортон шавжтай тэмцэх ажлыг сайжруулах явдал юм” гэжээ. 

Мөн Монголын өмнөд болон төвийн бүс нь нүүдэлчин малчдын уламжлалт газар нутаг юм. Тиймээс хомсдож буй усны нөөцийг уул уурхай руу чиглүүлэх нь тэдний амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзсэн байна. Үүнээс гадна усны хомсдол нь усалгаатай хүнс, үр тарианы үйлдвэрлэлд саад учруулж болзошгүй бөгөөд ялангуяа Улаанбаатар хотын хүнсний хангамжийн ихэнх хэсгийг хангадаг Төвийн бүсэд асуудал тулгарах тухай дурдсан байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document