2024 оны 07-р сарын 27-нд Жаргалсайхан Тугчин нэртэй хаягаас “5 минутын дотор хариугаа авсан нь” гэх тексттэй Путины сандлыг хүн татаж байгаа, Путин Эрдогены сандлыг түлхэж буй богино хэмжээний хоёр бичлэгийг эвлүүлэн түгээжээ. Тус бичлэг нь нийт 3,400 гаруй реакц, 34 сэтгэгдэл авч 196 удаа цааш түгээгдэж, 623 мянган хэрэглэгч үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бичлэгт гарсан 2 үйл явдлын хэсгийг Google lens хайлтын системээр хайхад өөр цаг хугацаанд болсон үйл явдлууд байна. Эхний бичлэг нь 2015 онд болсон үйл явдал бөгөөд Беларусын удирдагч Лукашенко тухайн үеийн Германы канцлер Ангела Меркельтай ярилцах зуураа Путины сандлыг татаж буй аж. Сербийн RTVBN радио телевизийн сайтад уг үйл явдлын тухай мэдээлжээ. Мөн @Valex Bujak youtube сувагт 2015 оны 02-р сарын 12-нд Оросын Россия 1 телевизийн хэсгээс авсан Лукашенко Путины сандлыг татаж байгаа бичлэгийг нийтэлсэн нь нийт 1.5 сая гаруй үзэлттэй байна.
Харин бичлэгийн 2 дахь хэсэгт 2017 оны 11-р сард болсон Турк, Орос, Ираны удирдагчдын уулзалтын үеэр Путин Туркийн ерөнхийлөгч Эрдоганы сандлыг түлхсэн мэт үйл явдлын бичлэг аж. Гэвч Шалгасан бичлэгт Путин Туркийн ерөнхийлөгч Эрдоганы сандлыг татахад унаж буйгаар эвлүүлжээ. Бичлэгийн бодит хувилбарт Эрдоган Путинтай гар бариад эргэж суулгүй цааш алхаж Ираны удирдагчтай гар барьж буйгаар гарчээ. (бичлэгийг энд, энд, энд бас эндээс үзэх )
@tomas morr youtube сувагт 2017 оны 11-р сарын 23-нд Путин Эрдоганы сандлыг түлхэж буй үйл явдлыг өөр өнцгөөс бичсэн бичлэгийг нийтэлжээ.