Өвчтэй хүүхдэд хандив гуйсан пост хуурамч 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1082

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив гуйжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дөрвөн жилийн өмнөх тохиолдсон үйл явдлын зураг, эмнэлэгт буй хүүхдийн зургийг ашиглан хуурамч мэдээлэл түгээн залилан хийх гэж оролджээ.

2024 оны долоодугаар сарын 6-ны өдөр Далай Далай гэх хаягаас

“ҮНЭХЭЭР ГУЙХААС ӨӨР АРГАГҮЙД ХҮРЛЭЭ. ТЕЛВИЗД ХАНДАЯ ГЭЭД ОЧСОН Ч ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ ХӨӨРХӨН ҮРИЙГ МИНЬ НАРТ ХОРВООД ДАХИН АМЬДРУУЛЖ ТУСЛААЧ ГЭЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН, ЭРХЭМ НАЙЗ НӨХӨД, ТӨРӨЛ САДАН ТА БҮХНЭЭСЭЭ ХИЧЭЭНГҮЙЛЭН ГУЙЖ БАЙНА. ӨДӨР БҮР ХҮҮГИЙНХЭЭ ӨВДӨЛТ НЬ ИХСЭЖ, УНТАЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ ХАРААД СУУХ ХЭЦҮҮ, ЗОВИУРАА ТЭСЭН ТЭВЧИЖ ЭДГЭРНЭ ГЭЖ ХҮҮХДИЙН ГЭНЭН СЭТГЭЛЭЭР ЭЭЖДЭЭ ИТГЭЖ НАЙДАЖ БАЙГААГ ХАРАХААР ӨРӨВДМӨӨР БАЙНА. ТА БҮХЭН ХАЛУУН СЭТГЭЛЭЭ ДЭЛГЭЖ ХАНДИВЫН ГАРААГАА СУНГАЖ ТУСЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА. ХОЛБОГДОХ УТАС 96767889 80462197 Хандивын данс*** Хаан банк:/ 5302714553 Дэлгэрдалай/” гэх тайлбартай постыг нийтэлжээ.

Уг пост 21 реакц, 1 сэтгэгдэл авч, 82 удаа цааш түгээгджээ. 

Бид дараах байдлаар шалгалт хийлээ

Тухайн постыг нийтэлсэн хаягийг шалгахад уг хандивын тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй нийтлээгүй байна. Мөн өвчний шинж тэмдэг, шалтгаан зэргийг тодорхой дурдаагүй байна. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл тул баримт шалгалт хийлээ. Ингэхдээ, баримт шалгах анхан шатны арга болох агуулгаар хайх аргыг ашиглан хайлт хийлээ. Уг нийтлэл дээр буй утасны дугаар, дансны дугаар, нэр зэргээр фэйсбүүкийн хайлтын цэсээс харахад дараах илэрц гарлаа. 

Өөр өөр нэртэй фэйсбүүк хаягаар дээрх хоёр үйл явдлын тухай мэдээллийг адил утга бүхий тексттэй олон бүлгэмүүдээр тараасан байна.  Дээрх мэдээллийг Google хайлтын хэсгээс түлхүүр үг ашиглан хайхад 2020 онд тохиолдсон хэргийн зургийг ашиглажээ.  

Мөн нэрээ нууцалсан, тодорхой холбоо барих утасны дугааргүй хандивын постыг нийтэлсэн байгаагаас гадна өөр дансны дугаар нэр бичсэн нь залилангийн шинжтэй байна. 

Иймд аливаа хандив, сайн дурын ажилд хянамгай байж холбогдох нэр хаяг, шалтгааныг нь тодруулж тусалж байгаарай. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document