2023 оны 04-р сарын 17-нд Tugrug Gerelchuluun нэртэй хаягаас “Тэсо корпорацын дотооддоо үйлдвэрлэдэг гэх “Golden milk” сүү БНХАУ-ын Эрээн хот дахь каргоны газарт Монгол руу ачигдахад бэлэн болоод байгаа нь…” гэх тайлбартайгаар Голден Милк бүтээгдэхүүнийг харуулсан 22 секундийн бичлэгийг түгээжээ. Тус бичлэг нь нийт 2,300 гаруй реакц, 747 сэтгэгдэл авч, 17 мянга гаруй удаа цааш түгээгдэж, 1 сая гаруй хэрэглэгч үзжээ.
Хэдий 2023 онд нийтлэгдсэн бичлэг ч одоо хүртэл түгээгдэж байгаа учир бид баримт шалгалт хийлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэг нь өнгөрсөн онд нийтлэгдсэн тул бид ТЕСО Группийн албан ёсны фейсбүүк хуудаст 2023 оны 04-р сард орсон мэдээллүүдийг шүүхэд 04-р сарын 18-нд тус бичлэгийн тайлбар худал тухай мэдэгдэл хийжээ. 2023 онд нийтлэгдсэн худал тайлбартай бичлэгийг 2024 онд дахин сэргээн түгээж олны анхаарлыг татаж байна.
ТЭСО Группийн салбар Милко компани нь байгалийн нөхөн сэргээгдэх нөөцөөр инновац шингээсэн аарцан үрэл, хуурай болон шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үндэсний баялаг бүтээгч компани билээ. Бид дотоодод нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнүүдийг уул уурхайн бус экспортын хүрээнд 2014 оноос эхлэн БНХАУ, БНСУ, Бүгд Найрамдах Казахстан Улс болон бусад улс руу экспортолж, валютын урсгалыг эх орондоо оруулж буй экспортлогч компаниудын нэг юм. Харамсалтай нь нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд Милко компанийн үйлдвэрлэн, экспортолдог брэнд бүтээгдэхүүний талаар удаа дараа, зохион байгуулалттайгаар олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаараа дамжуулан худал, ташаа мэдээлэл түгээсэнд ТЭСО Группийн хамт олон бид харамсаж байна. Иймд иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэлтэй холбогдуулан тухайн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бид хууль, хяналтын байгууллагаар шалгуулна гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Мөн хэрэглэгч, харилцагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад манай үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцах үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
ТЕСО группийн албан ёсны сайтад Милко ХХК компанийн Голден Милк хуурай сүүг 2014 оноос Хятад, Казахстан улс руу экспортолж эхэлсэн тухай мэдээллийг оруулжээ.
Мөн Монцамэ агентлаг энэ талаар мэдээлж, үйлдвэрлэлийн явцын бичлэгтэй оруулж байжээ.
Тухайн бичлэгт гарч буй бүтээгдэхүүн нь БНХАУ руу экспортолж байсан үеийнх байна.