Тайландын телевизийн шоуны зургийг фотошопоор янзалжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1078

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Олимпын буудлагад юу л болоод байна даа” хэмээн толь барин арагшаа буудаж буй хүний зургийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг зургийн арын фоныг фотошопоор зассан бөгөөд зураг дээрх хүн өөр нэгэн ТВ шоунд оролцож байх үеийнх аж.

2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Sport Store нэртэй Фейсбүүк пэйж “Олимпын буудлагад юу л болоод байна даа” гэх агуулгыг толь барин арагш буудаж хүний зургийн хамт түгээжээ. Уг пост нь 773 реакц, 32 сэтгэгдэл авч, 156 удаа цааш түгээгджээ.

Бид уг түгээд буй зургийг Гүүгл хайлтын системээр хайхад The Quint болон India Today энэ мэдээллээр баримт шалгалт хийжээ. Эдгээрээс үзвэл зураг дээрх агшин нь Тайландын комедиан Pongsak Pongsuwan нэгэн ТВ шоунд оролцохдоо толь барин арагш буудаж үзүүлжээ.

Дээрх агшны зургийг фотошопоор засаж, Парис 2024 олимпод оролцож байгаа мэт болгожээ. Уг зургийг засахдаа Туркийн буудлагын спортын тамирчин Юсеф Дикечийн зургийн фоныг ашигласныг доорх харьцуулалтаас харж болно. Зургуудаас ажиглавал ар талд буй 2 зурагчин яг ижил байна.

Дүгнээд хэлбэл, түгээд буй толь барин арагш буудаж буй хүний зураг Парис 2024 олимпын наадамтай огт холбоогүй бөгөөд өөр ТВ шоуны үеийнх байжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document