2024 оны 08-р сарын 2-нд Э.Цэрэнням гэх хаягаас “ПАРИС-2024 ОЛИМП ҮЗЭГЧДИЙН НЭГДСЭН ГРУПП” бүлгэмд “Чөлөөтийн Орхоноос допинг илэрч БНСУ тамирчин олимпод оролцохоор болсон гэнэ үү… мэдээлэл бнуу манайхаан” гэх мэдээллийг түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлтэй холбоотойгоор Монголын Чөлөөт бөхийн холбоо болон Монголын Үндэсний Олимпын Хороо албан ёсны хуудастаа допинг илэрсэн гэх мэдээлэл худал тухай мэдэгдэл хийсэн.
Тухайлбал, МҮОХ-оос “Нэр бүхий мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан “Парис 2024” олимпын наадамд оролцож буй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчнаас допинг илэрсэн тухай мэдээлэл нь ор үндэслэлгүй ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ гэдгийг албан ёсоор мэдэгдэй байна... Иймд үзэгч, спорт сонирхогч та бүхэн холбоотой мэдээллийг сайтар нягталж, албан ёснй мэдээллийг МҮОХ, МБЧХ-ны сошиал хуусдаас хүлээн авахыг зөвлөж байна” гэх мэдэгдлийг гаргасан.
Монголын Чөлөөт Бөхийн Холбооны албан ёсны хуудаст орсон мэдэгдэлд “ Тэмцээний дараа бид тухайн мэдээллийг цацсан анхдагч эх сурвалж болон түгээсэн бусад хэвлэл мэдээллийн байгууллагад тухайн тамирчин болон Монгол Улсын нэр хүндэд халдсан шалтгаанаар хандах болно” хэмээжээ.
Мөн 2024 оны 08-р сарын 02-нд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны фейсбүүк хаягт Олимпод оролцох тамирчдын 2-т нь өөрчлөлт орсныг мэдээлсэн. 50 кг-ийн жинд Италийн тамирчин, 62 кг-ийн жинд БНСУ-ын тамирчин орохоор болж өөрчлөгджээ. Харин нийт оролцох тамирчдын мэдээлэлд 62кг-д П.Орхон өрсөлдөхөөр нэр нь бичигдсэн байгааг доорх зургаас харж болох юм.
Чөлөөт бөхийн тамирчин П.Орхон Олимпын наадамд барилдана. Болж буй үйл явдалтай холбоотой цаг үеийн мэдээллийг баттай эх сурвалжаас авахаас гадна үргэлж нягталж, хянаарай.