2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр “Эргэн дурсахад сайхан” Фейсбүүк групп дээр “Бэсүд Ёндонжамцын Нямсамбуу” гэх нэртэй хэрэглэгч “Өдгөө 52 настай Дикеч Юсеф нь Эхнэрээсээ Салсны дараа ямар нэг байдлаар уураа гаргахын тулд Буудлагын спортоор хичээллэж эхэлсэн тухайгаа ярьж ээ. Олимпоос Мөнгөн Медал авчихаад зурагтаар эхнэртээ хандан “Шарон, чи энийг үзэж байвал би нохойгоо буцааж авмаар байна” гэж хэлжээ.” гэж түгээжээ. Уг пост нь 945 реакц, 96 сэтгэгдэл авч, 102 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
The Sports Memery гэх егөөдлийн мэдээллүүдээр олонд танигдсан 156 мянган дагагчтай Фейсбүүк пэйж дээрх мэдээллийг анх түгээжээ. Уг пэйжийн ковер зурагт “The fakest fake news on the internets” буюу “Интернэтийн хуурамчийн хуурамч мэдээллүүд” гэж мэдэгдсэнийг доорх зургаас харж болно.
The Sports Memery пэйжийн доорх пост 431 мянга гаруй реакц, 29 мянга гаруй сэтгэгдэл авч, 106 мянга гаруй удаа цааш түгээгджээ.
Дикес Юсеф хэзээнээс буудлагаар хичээллэж эхэлсэн бэ?
Олон Улсын Олимпын Хорооныг албан ёсны мэдээллийг үзвэл:
- 2001 оноос буудлагын спортоор хичээллэж, тэмцээнд орж эхэлсэн
- Буудлагаар хичээллэх болсон шалтгаан нь: “Жандармерийн ерөнхий командлалын бага офицероор ажиллаж байхдаа буудлагын спортыг сонирхож, хичээллэж эхэлсэн”
2007 оноос 2024 оны хооронд амжилтуудаас дурдвал:
- Парис 2024 Олимпын наадам – 1 мөнгө
- ISSF ДАШТ – 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль
- Европын АШТ – 5 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль
- ISSF Дэлхий цом – 1 алт, 3 хүрэл медаль
- Газар дундын тэнгисийн наадам – 1 алт, 2 мөнгө
- Дэлхийн цэргийн наадам – 1 мөнгө
Дүгнээд хэлбэл, The Sports Memery гэх егөөдлүүд бичдэг пэйжийн постыг орчуулан оруулсан нь хүмүүст үнэн мэтээр төөрөгдүүлжээ.