Search

Хиймэл алимны бичлэгийг төөрөгдүүлсэн агуулгатайгаар түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1070

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Алим будаж буй бичлэгийг “Хятад алим битгий идээрэй” гэх агуулгатай түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан бичлэг нь жинхэнэ алим биш хиймэл алим будаж буй бичлэг юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2024 оны 06-р сарын 12-нд Ус Ургамал Амьтан нэртэй хаягаас “Хужаа алим битгий ид” гэх тексттэй алим улаан өнгөөр будаж буй богино хэмжээний бичлэгийг түгээжээ. ТУс бичлэг нь нийт 1,600 гаруй реакц, 117 сэтгэгдэл авч, 1,300 гаруй удаа цааш түгээгдэж, 621 мянга гаруй хэрэглэгч үзжээ.

 Бид Douyin (ТикТокийн хятад хувилбар)-аас “Хуурамч алим хийх” гэх агуулгаар хайхад @申工社  гэх Шанхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны албан ёсны Douyin хаягт 2024 оны 07-р сарын 29-нд шалгасан бичлэгийг “Ажилчид хиймэл алимыг будаж байгаа нь үнэхээр бодитой юм! (Эх сурвалж: Yiwu Media)” гэх тайлбартайгаар нийтэлжээ.  @任哥 Douyin хаягт 07-р сарын 29-нд нийтлэгдсэн бичлэгт алим будаж байгаа ч бидний шалгасан бичлэгээс өөр арын фонтой байна.

@申工社 хаягт нийтлэгдсэн бичлэгийн төгсгөлд мөчир, навчтай хиймэл алимыг, мөн бичлэгийн арын хэсэгт цагаан бөөрөнхий хэлбэртэй зүйл газарт байгааг харж болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Алим будаж буй бичлэгийг “Хятад алим битгий идээрэй” гэх агуулгатай түгээжээ.

Check document