Аймшгийн кино үзсэнээр калори шатаах боломжтойг “турна” гэж төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1068

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Их Британийн Вестминстерийн их сургуулийн хийсэн шинэ судалгааны ачаар аймшгийн кино үздэг хүмүүс олон тооны эерэг үр дагавар хүртдэг болохыг нотлоод байна.” гэж түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Хүчтэй стрессийн богино тэсрэлтүүдээр ялгарсан адреналин нь хоолны дуршил буурч, бодисын солилцоог түргэсгэснээр калори шатааж эхэлдэг.

2024 оны 07 дугаар сарын 19-нд The Filmbridge нэртэй хаягаар “…Кино хэдий чинээ аймшигтай байх тусам та илүү их калори шатаах бөгөөд, судлаачид аймшгийн кино үзэхэд 30 минут хурдан алхсантай ижил хэмжээний калори шатаана” гэх мэдээллийг “Аймшгийн кино үзвэл турна” гэсэн тайлбартай зургийн хамт түгээжээ.

90 минутын аймшгийн кино үзэх нь хагац цаг алхсантай тэнцэх хэмжээний калори шатаадаг гэсэн судалгааг Их Британийн Уэстминстерийн Их Сургуулийн судлаачид хийжээ. Уг судалгааг хийсэн бодисын солилцоо болон физиологиор мэргэшсэн доктор Ричард Макензи ийн хэлжээ.

Нийт 10 аймшгийн кинонд судалгаа хийхдээ тус бүрд нь хүмүүсийн зүрх, судасны цохилтыг нь хэмжсэн. Цохилт түргэсэх тусам цус хүний биед хурдан шахагдаж адреналин ихээр ялгардаг. Ингэж хүчтэй стрессийн богино тэсрэлтүүдээр ялгарсан адреналин нь хоолны дуршил буурч, бодисын солилцоог түргэсгэснээр калори шатааж эхэлдэг аж.”

Аймшгийн кино үзсэнээр калори шатаадгийн учир нь “огцом айлгадаг” хэсгүүдэд зүрхний цохилт түргэсдэгтэй холбоотой гэж үзсэн байна. Судлаачид киноны дундуур зүрхний цохилт, хүчил төрөгчийн хэмжээ, нүүрсхүчлийн хий гаргах хэмжээ зэргээс үндэслэн 10 киног калори шатаах хэмжээгээр нь жагсаажээ.

1. The Shining: 184 calories
2. Jaws: 161 calories
3. The Exorcist: 158 calories
4. Alien: 152 calories
5. Saw: 133 calories
6. A Nightmare on Elm Street: 118 calories
7. Paranormal Activity: 111 calories
8. The Blair Witch Project: 105 calories
9. The Texas Chain Saw Massacre: 107 calories
10. [Rec]: 101 calories

Дүгнээд хэлбэл, аймшгийн кино үзсэнээр калори шатаах боломжтой, харин шалгасан мэдээлэлд ашигласан зурагт “Аймшгийн кино үзвэл турна” гэсэн нь төөрөгдүүлсэн байна. Учир нь шатаасан хэмжээний калорийг нөхөж нэмээд байвал турах боломжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document