Харшилд голионы бөгс сорох нь эрсдэлтэйг судалгаагаар баталсан

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1062

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Харшилд голионы бөгс сорох нь аюултай тухай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Харшилд голионы бөгс сорох нь эрсдэлтэйг судалгаагаар баталсан тул ам дамжсан ярианд итгэж эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлээрэй

2019 оны 08-р сарын 19-нд Mongolian Crown Sales нэртэй хуудсаас “Ургамлын харшилд царцааг хэрэглэдэг. Голиог огт хэрэглэдэггүй… Голионы бөгсийг амьдаар нь сорох аян өрнөөд байх шиг байна. Голио нь бие дотроо 50 хүртэлх тооны 18 төрлийн шимэгч шавжны өндөг, 140 орчин өвчин үүсгэх нян, вирус, бүр тахлын нян ч тэжээх тохиолдол байдаг гэдгийг анхааруулъя” гэх мэдээллийг түгээжээ. Тус мэдээлэл нь нийт 152 реакц, 43 сэтгэгдэл авч, 4,500 гаруй удаа цааш түгээгджээ.

Хэдийн тус мэдээлэл нь 2019 онд нийтлэгдсэн ч хэрэглэгчид одоо ч түгээсээр байгаа учир бид баримт шалгалт хийлээ.

2019 онд хийгдсэн “Иддэг шавжны хүн, амьтанд шимэгч хорхойтнуудын халдвар дамжихад гүйцэтгэх үүрэг, шимэгч судлалын шинжилгээ” судалгаанд Төв Европ дахь 300 өрхийн шавжны ферм, тэжээвэр амьтдын дэлгүүр, тэдгээрээс голионы 75 фермээс шавжны дээжид шинжилгээ хийсэн. Тус судалгаагаа шавжны фермийн 81 гаруй хувьд шимэгч хорхой илэрсэн байна. Судлаачид эдгээр тохиолдлын 30 хувьд хүний биед өвчин үүсгэж болзошгүй шимэгчдийг илрүүлсэн.

2017 онд хийгдсэн “Шавжийг хүнсэнд хэрэглэх харшлын эрсдэл: Системчилсэн тойм” судалгаагаар нялцгай биетэн, тоосны хачгаас харшилтай хүмүүс шавж идэх үед харшлын урвал үзүүлдэг болохыг тогтоожээ. Мөн хясаа, сам хорхой, хавч зэргээс харшилтай бол голио, царцаанаас харшлах магадлал өндөр.

Голио, царцаа, цох, жоом зэрэг шавжид ихэвчлэн 30-40 см өсдөг, хамгийн уртдаа 2 см хүртэл өсдөг адууны хялгас нэртэй шимэгч өт байдаг. Урт нарийн хэлбэртэй учир адууны хялгас (Nematomorpha) хэмээн нэрлэсэн.

Зарим улсад царцаа, голио зэрэг шавжийг боловсруулж иддэг ба үүнээс үүсэх эрсдэлийг илүү нарийвчлан судлах шаардлагатай аж.

Хүмүүс царцаа болон голиог олон мянган жилийн өмнөөс хүнсний эх үүсвэр болгон ашигладаг байсан. Африк, Ази, Латин Америкт шавж идэх нь уламжлалт соёлын нэг хэсэг юм.

Голионы 65%-д уураг агуулагддаг бөгөөд нас биед хүрсэн голионы 100 гр тутамд 13,2-20,3 грамм уураг авах боломжтой аж. Иймд царцаа, голио зэрэг шавжаас гаргаж авсан уургийг худалдаалдаг. Гэхдээ эдгээр уургийн бэлдмэл нь шавжийг боловсруулж нунтагласан байдаг. Мөн царцаа болон голиог буцалгаж, шарж, болгож идэхийг зөвлөдөг байна.

Голиог харшлын эсрэг амьдаар нь сорох нь батлагдаагүй арга учир аливаа өвчинд дур мэдэн элдэв зүйл хэрэглэхгүйгээр заавал эмчид хандан тохирох эм бэлдмэлийг хэрэглээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document