2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Alim.mn гэх нэртэй Фейсбүүк пэйж “Yinglan Xu гэх Хятад хүн Солонгосын нэг жижиг сургуулийн лабораторт ажиллаад л Монголын бөхчүүдээс тэр тусмаа Улсынхаа баяр наадмаар түрүүлсэн бөхчүүдээс допинг илрүүллээ гээд гарын үсэг зураад л сууж байдгийг баримтаар харуулж байна!” гэж түгээжээ. Уг пост нь 217 реакц, 51 сэтгэгдэл авч, 537 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
MONADA буюу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн дүрэм, стандартын дагуу тамирчдаас авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлж үр дүнд менежмент хийдэг Монгол Улс дахь цорын ганц байгууллага юм.
БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн институтийн Допингийн хянах төв нь WADA буюу Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн өндөр түвшний допинг илрүүлэх технологиор тоноглогдсон, дотоодын болон олон улсын спорт тэмцээнүүдтэй хамтарч ажилладаг байгууллага юм.
Түгээсэн мэдээллийн хавсаргасан зурагт “Yinglan Xu” гэх хүний нэр, гарын үсгийн хамт байна. Энэ нэрээр хайлт хийхэд, Yinglan Xu нь БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн инситутийн Допингийн хянах төвийн мэргэжилтэн болохыг доорх зургаас харж болно.
Дүгнээд хэлбэл, Yinglan Xu нь шалгасан мэдээлэлд дурдсан “Солонгосын жижиг нэг сургуулийн лабораторид ажилладаг” гэдэг нь няцаагдаж, ДДЭБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн 1966 онд БНСУ-ын засгийн газрын санхүүжилттэй байгуулагдсан анхны судалгааны байгууллага болох БНСУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Институтын Допингийн хянах төвийн мэргэжилтнээр ажиллаж байгаа аж.