Гемангиом буюу судасны хоргүй хавдар үүсэх шалтгааныг хараахан тогтоогоогүй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1057

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Зарим хүүхдүүд ийм төрж байна, судасны хоргүй хавдар гэнэ үү? хүнсний аюулгүй байдал, агаарын цэвэр байдал, хөрсний ариун байдал зэргээс шалтгаалж байна” хэмээн түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Өнөөдрийн байдлаар Гемангиом буюу судасны хоргүй хавдар үүсдэг шалтгаан нь тодорхой бус байгаа аж

2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Azjargal Peace нэртэй Фейсбүүк хэрэглэгч “Зарим хүүхдүүд ийм төрж байна, судасны хоргүй хавдар гэнэ үү? хүнсний аюулгүй байдал, агаарын цэвэр байдал, хөрсний ариун байдал зэргээс шалтгаалж байна” гэх агуулгатай пост түгээжээ.

Гемангиом нь арьсан дахь илүүдэл цусны судаснаас үүсдэг нэгэн төрлийн хоргүй хавдар юм. Ойролцоогоор нярай хүүхдийн 4-5 % нь гемангиомтай төрдөг аж. Эмэгтэй хүүхэд болон ихрүүдэд түгээмэл тохиолддог.

Гемангиом хэр аюултай вэ?

Ихэнх тохиолдолд Гемангиом нь ямар ч аюулгүй юм. Зарим тохиолдолд шархлаа үүсэж, нярай хүүхэд тэсвэрлэшгүй өвдөлт мэдэрдэг. Шархлаа нэгэнт үүссэн бол сорви үлддэг аж. Нүдний ойр тойронд Гемангиом үүсэх нь нүдний хараанд эрсдэл дагуулдаг ба энэ тохиолдолд яаралтай мэргэжлийн хүүхдийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Гемангиомийг яаж эмчлэх вэ?

Ерөнхий эмчилгээний нэг арга бол “азнаад ажиглая” гэсэн зарчмаар явдаг. Ихэнх Гемангиом нь өөрөө цаг хугацааны явцад багассаар арилдаг боловч дээр дурдсан эрсдэлтэй газруудын нэг болох нүд зэргийн ойр тойронд үүссэн тохиолдолд яаралтай хүүхдийн эмнэлэгт үзүүлэн арга хэмжээ авах шаардлагатай.

Гемангиом юунаас болж үүсдэг вэ?

Ихэнх эцэг эхчүүд нярай хүүхдэд үүссэн Гемангиомд өөрсдийгөө буруутгадаг. Яг үнэндээ өнөөгийн байдлаар Гемангиом нь эцэг эхийн удамшил, нөхцөл байдал, ген, орчны эрүүл ахуй зэрэгтэй холбоотой эсэх нь батлагдаагүй. Гемангиом юунаас болж үүсдэг нарийн, оновчтой шалтгаан нь одоо болтол тодорхой бус аж.

Дүгнээд хэлбэл, Гемангиомын үүсэх шалтгааныг шинжлэх ухааны бодиттой судалгаа, шинжилгээгээр батлаагүй байхад хүнсний аюулгүй байдал, агаарын цэвэр байдал, хөрсний ариун байдал, импортын шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн, мал аж ахуй, тариалалтын стандарт зэргээс шалтгаалсан мэтээр мэдээлэл түгээж төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document