2024 оны 07-р сарын 29-нд Eguur мэдээллийн сайтаас И.Сүнжидмаа охины тухай сурвалжилга бэлдэж хандивын аян өрнүүлсэн билээ. Тус хандивын аяны хүрээнд Ж. Идэр гэх хүний 5992134619 хаан банкны дансанд хандив цуглуулж байна. Гэвч зарим хуудаснаас өөр данс тавин Eguur.mn сайтын бичлэгийг түгээжээ. Тухайлбал, Хайр Түгээе нэртэй хуудаснаас бичлэгийг түгээхдээ өөр хүний нэр дээрх дансыг, хандивын жинхэнэ данстай хамт бичиж түгээжээ. Тус пост нь нийт 61 реакц, 6 сэтгэгдэл авч, 228 удаа цааш түгээгдсэн.
Хандивын аяны бичлэгийг хуулбарлан өөр данстайгаар цааш түгээж бусдыг залилах үйлдэл хийж байгаа тул бид баримт шалгалт хийлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
“Хайр түгээе” хуудаст орсон 5890… хандивын данс нь Дашзэвэг Оюунбилэг гэх нэр гарч ирж байна. Бид Eguur.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудаст постлогдсон 88016421 дугаар луу холбогдож асуухад “Хандивыг Ж.Идэр гэх хүний дансанд авч байгаа. Хүмүүс залгаад өөр дансны дугаарууд байна гэж хэлсэн. Тэдгээр данс эзэмшигчийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдээллийг өгсөн.

И.Сүнжидмаа охинд зориулсан хандивыг зөвхөн Ж.Идэр гэх хүний дансаар авч байгаа. Тиймээс өөр дансны мэдээлэл бичиж түгээж буй хаягийн мэдээллийг цааш бүү түгээгээрэй.