Хятадаас авсан зээлийг газраар эргүүлж төлнө гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1046

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хятадаас авсан том зээл нь бүр -өөр орноос мөнгө зээлж өр хаахгүй гэсэн заалттай, ер нь зөвхөн газраар эргэж төлөх нөхцөлтэй” гэх мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хятадаас авсан зээлийг зөвхөн газар нутгаар эргэж төлнө гэдэг худал бөгөөд өрийн 50 хувийг барагдуулаад байна.

2023 оны 07 дугаар сарын 10-нд Lhagvajav Sengee гэх хаягаас “Хятадаас авсан том зээл нь бүр -өөр орноос мөнгө зээлж өр хаахгүй гэсэн заалттай, ер нь зөвхөн газраар эргэж төлөх нөхцөлтэй” гэх пост оруулсан нь 2024 оны наадмаас хойш дахин сэргээн түгээгдсээр 2.1 мянга гаруй шэйр авсан байна.

Газар нутаг барьцаалсан нөхцөлтэй зээл байхгүй

Аливаа зээлийн гэрээ нь эргэн төлөгдөх хуваарь, зээлийн барьцаа, хүүгийн мэдээлэл, хоёр талын эрх үүрэг гэх мэтийг тусгаж, маргаан гарсан тохиолдолд хуулийн хүрээнд шийдвэрлэхийг зааж өгдөг. Монгол Улсын Засгийн газраас олон улсын байгууллага, улс орнуудын засгийн газар, банкууд, хөрөнгө оруулагчидтай хийсэн ямар ч гэрээнд төлбөрийг газар нутгаасаа өгөх байдлаар барагдуулах нөхцөл тусгах боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуульМонгол улсын хилийн тухай хуульМонгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар Хоорондын Гэрээ гэх мэт баримт бичгээр газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хилийн маргаангүй, харилцан хүндэтгэлтэй хандах зэргийг хуульчилж өгсөн.

БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийг 6 тэрбум болгож хоёр дахин бууруулсан

2024 оны 06 дугаар сарын 7-нд Монголбанкны сайтад нийтэлсэн мэдээлэлд “Монголбанк нь Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, Төв банкны хүүгийн зардал, алдагдлыг бууруулах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор ХАБ-тай байгуулсан своп хэлцлийн өр төлбөрөөс 2023 онд 1.5 тэрбум, 2024 онд 4.5 тэрбум юанийн эргэн төлөлтийг тус тус гүйцэтгэлээ. Ийнхүү 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар своп хэлцлийн ашиглалтын үлдэгдэл 6 тэрбум юань болж, 2016 оны эцсийн түвшнээс 2 дахин бууруулж ажиллалаа” гэжээ.

Анх 2011 онд Монголбанк, Хятадын Ардын банк хооронд 5 тэрбум юань буюу 1 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг хоёр орны худалдааг дэмжих, эдийн засгийг хөгжүүлэх, богино хугацааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх замаар санхүүгийн зах зээлийг тогтворжуулах гэсэн үндсэн хоёр зорилгоор байгуулсан. Үүнээс хойш своп хэлцлийн ерөнхий гэрээний дүнг 2012, 2014 онуудад тус бүр 5 тэрбум юаниар нэмэгдүүлж 15 тэрбумд хүргэсэн бол гэрээний хугацааг 2014, 2017, 2020, 2023 онуудад тус бүр 3 жилээр сунгаж ирсэн.

Своп хэлцлийн ашиглалт, эргэн төлөлт:

2024 оны 5 дугаар сарын эцсийн байдлаарх хэмжээ

Шалгасан мэдээлэлд дурдсан шиг Хятадаас авсан зээлийг зөвхөн газар нутгаар эргэж төлнө гэдэг худал бөгөөд өрийн 50 хувийг барагдуулаад байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document