Search

Өт, хорхойг чанаж болгож буй бичлэг бэлэн гоймонгийн шөл биш 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1046

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Бэлэн гоймонгийн шөл гоё”, “Өөийгөө хайрлаж байж бусдыг хайрлана” гэх тайлбартай өт, хорхойг чанаж буй бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өт хорхойг шөлөнд чанаж буй бичлэг нь бэлэн гоймонгийн шөл бус усны цохыг хатааж хүнсэнд хэрэглэхэд бэлэн болгож буй бичлэг.

2024 оны долоодугаар сарын 4-ны өдөр Shurentsetseg Shurka Dambajav гэх хаягаас “Бэлэн гоймонгийн шөл гоё”, “Өөийгөө хайрлаж байж бусдыг хайрлана” гэх тайлбартай өт, хорхойг чанаж буй бичлэг нийтэлжээ. Уг бичлэг нь 1600 гаруй реакц, 155 сэтгэгдэл авч 1800-аад удаа цааш түгээгджээ. 

Бид дараах байдлаар шалгалт хийлээ

Уг постоос тухайн бичлэгт нь тикток платформд байршсан болохыг харж болохоор байна. Уг бичлэгт буй нэрээр тиктокоос хайлт хийж бичлэгийн эх хувийг зураг болгон салгаж Goоgle Lens хэсгээс хайсан. 

Хайлтын үр дүнд тус бичлэг дээрх шавж нь Lethocerus indicus гэх  Өмнөд болон зүүн өмнөд Хятад, Рюкю арлууд, Шинэ Гвинейд түгээмэл байдаг аварга том усны цох юм. Уг цохыг Зүүн өмнөд Азийн хэд хэдэн оронд хоолонд идэж болох төрөл зүйл гэж үзжээ. Түүний амтыг нь ихэвчлэн амтат хулуу эсвэл сам хорхойтой зүйрлэдэг байна. 

Тайландад энэхүү цохыг бүхэлд нь шарж амтлагч болгон хэрэглэдэг байна. Мөн Филиппины зарим мужид усны цохыг тос, сармис, сонгино, улаан лоольд хуурч, шараад далавч, хөлийг нь салгаж архитай даруулга болгон иддэг. Үүнээс гадна вьетнамчууд энэ шавжийг маш их үнэ цэнэтэй хоол гэж үздэг байна. Учир нь энэ шавж ховор, үнэтэй байдаг гэнэ.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document