Search

“Cartoon Network” албан ёсоор хаагджээ гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1040

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Cartoon Network албан ёсоор хаагджээ. Бидний хүүхэд насыг гайхалтай байлгасанд баярлалаа” гэж түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Cartoon Network-ийн зүгээс гаргасан мэдэгдэлд “Cartoon Network хаагдаж байгаа гэх мэдээлэл огт ор үндэсгүй, худал юм” гэж дурдагджээ.

2024 оны 07-р сарын 11-нд Хорин Дөрвөн Цаг нэртэй Фейсбүүк пэйж “Cartoon Network албан ёсоор хаагджээ. Бидний хүүхэд насыг гайхалтай байлгасанд баярлалаа” гэж түгээжээ.

Cartoon Network хүүхэлдэйн киноны суваг хаагдсан гэх мэдээлэл хаанаас эхлэлтэй вэ?

Cartoon Network хүүхэлдэйн киноны суваг нь хаагдлаа гэсэн мэдээлэл цахим орчинд түгээд байгаа аж. 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр X (хуучнаар Твиттер) дээр Animation Workers Ignited гэх хаягаас дараах утга бүхий бичлэгийг түгээжээ.

Уг бичлэгт “Cartoon Network үндсэндээ үхсэн. Учир нь шуналаасаа болж уран бүтээлчдээ халж эхэлсэн. Том студиуд санхүүгээ сайн харагдуулахын тулд, зардлаа танаж, ажилчдаа халж эхэлдэг. Харин та үүний эсрэг дуу хоолойгоо хүргээрэй. “#RIPCartoonNetwork” (Тайван нойрс доо, Cartoon Network) гэх түлхүүр үгийг ашиглан Cartoon Network-ийн дуртай шоугаа дурдаарай. Хүүхэлдэйн киноны салбар дайралтад өртөөд байна. Та аль талд нь байна вэ?” гэжээ. Энэхүү пост нь 112 мянган лайк, 47.2 мянган рипост, 11 сая үзэлт авчээ.

Cartoon Network-ийн албан ёсны Фейсбүүк пэйж болон вэбсайт дээр хаагдах гэж байгаа талаар ямар нэг мэдэгдэл, мэдээлэл байхгүй аж.

Мөн Cartoon Network энэхүү мэдээллийг няцааж, дараах тодруулгыг өгчээ.

“Cartoon Network хаагдаж байгаа гэсэн мэдээлэл нь худал бөгөөд дараа дараагийн шинэлэг уран бүтээлүүдийг дэмжиж, дэлхий дахины олон олон үзэгчээ хөгжөөх болно оо”

Дүгнээд хэлбэл, Cartoon Network-ийн ажилчдаа халж, санхүүгээ танаж байгааг нь эсэргүүцсэн постын #RIPCartoonNetwork гэсэн хайштайг-аас улбаалж уг хүүхэлдэйн киноны суваг хаагдсан гэх худал мэдээлэл тарж эхэлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document