Search

ХҮН намаас нэр дэвшигч Ж.Золжаргалыг хууль бус сурталчилгаа явуулсан гэх гомдол СЕХ-д ирээгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1030

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“ХҮН намаас нэр дэвшигч Ж.Золжаргал хууль бус суртчилгаа явуулсныг СЕХ илэрхийллээ” гэж түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Энэ талаар СЕХ-оос тодруулахад, “СЕХ-д ХҮН намаас нэр дэвшигч Ж.Золжаргалыг хууль бус суртчилгаа явуулсан гэх гомдол ирээгүй” хэмээн мэдэгдлээ

2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Front News гэх нэртэй Фейсбүүк пэйж “ХҮН намаас нэр дэвшигч Ж.Золжаргал хууль бус суртчилгаа явуулсныг СЕХ илэрхийллээ” гэсэн зураг бүхий мэдээлэл түгээжээ.

Энэ талаар бид СЕХ-оос тодруулахад, “ХҮН намаас нэр дэвшигч Ж.Золжаргалын талаар манайд ийм гомдол ирээгүй. Хэрэв цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 18.2-т заасны дагуу шалгах байх. Цагдаагийн байгууллагын шалгасныг прокурор хянаж, шүүхээс эцсийн шийдвэр гаргана” гэлээ.

Цаашлаад уг зөрчил нь цагдаагаар шалгагдаж, шүүхээр нотлогдвол “Сонгуулийн тухай хуулийн 75.2-т заасны дагуу шийдвэрлэнэ” хэмээн СЕХ-оос бидэнд мэдэгдлээ.

Иймд шалгасан мэдээлэлд дурдсан “ХҮН намаас нэр дэвшигч Ж.Золжаргал хууль бус суртчилгаа явуулсныг СЕХ илэрхийллээ” гэх мэдээлэл худал болох нь нотлогдож байна. Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг дахь мессежээр сурталчилгаа явуулсан дугаарыг ХҮН намаас явуулсан эсэх, эсвэл өрсөлдөгч талаас хуулийн зөрчил гаргасан мэт ойлгогдохоор явуулсан эсэх зэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж тогтоох юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document