“Хар машин Монголд байгаа нөхцөлд хэзээ ч хөгжихгүй” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1026

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хэний ч тоохгүй байгаа зүйлд бүх учир шалтгаан байвал яах уу” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт ашигласан албан бичгийг алдаатай орчуулж ярьсан байна. Dominion Voting Systems компаниас ирүүлсэн албан бичиг нь үр дүнг татаж авах форматыг Монголд түгээмэл хэрэглэдэг MS Excel программ дээр нээх боломжтой хувилбараар явуулсан тухай байна.

Инстаграм дахь billxmas хаягаас “Хэний ч тоохгүй байгаа зүйлд бүх учир шалтгаан байвал яах уу” гэсэн тайлбартай бичлэг оруулсан нь 10.8 мянга гаруй реакц, 140 сэтгэгдэл авч, 18 мянган шэйр авч идэвхжүүлсэн байна.

Тус бичлэгт “Хар машин ярьсан хүн болгон шоронд ордог. Тэр, Ганзориг билүү тэр залуу Түшигтэй яриад байхгүй, хоёр жил шоронд орчихсон” гэх мэтээр ярьжээ.

Бичлэгийн хэсэгт Түшиг Ган-Очиртой хийсэн ярилцлагын хэсгээс оруулсан ба тус ярилцлагад Dominion Voting Systems компаниас ирүүлсэн албан бичгийг буруугаар орчуулсан байна.

СЕХ-д 2020 оны 09 дүгээр сарын 15-нд Dominion Voting Systems-ээс ирүүлсэн албан бичигт системээс саналын дүнг авах өргөтгөл нь HTML-ээр бус XML форматаар байгааг нь Монголын хэрэглээнд тохиромжтой байдлаар хувиргах талаар өгүүлжээ. СЕХ-ны шаардлагатай үндсэн мэдээллийг агуулсан MS Excel программ дээр нээх боломжтой нэмэлт тайланг гаргасан тухай мөн дурдсан. Түүнчлэн “энэхүү вэб сервисээр дамжуулан ойролцоогоор 30 минутын турш цөөн тооны нэр дэвшигчдийн санал дэлгэцэнд буруу харуулсан” гэжээ.

Бичлэгт үзүүлсэн Dominion Voting Systems-ээс ирүүлсэн албан бичигт:

  • Үр дүнг ICP (санал тоолох төхөөрөмж)-өөс EMS (Election Management System)-д зөв дамжуулсан.
  • Үр дүнг нэгтгэж, EMS-д зөв тайлагнасан.
  • Үр дүнг EMS-ээс зөв экспортолсон гэдгийг онцолжээ.

Эцэст нь “Манай экспортлох хэрэглээг санаанд оромгүй байдлаар ашигласан нь сонгуулийн үр дүнд будилаан үүсгэсэнд харамсаж байна. Үүнээс болж хүндрэл учруулсандаа хүлцэл өчье” гэсэн нь байгууллага хоорондын найрсаг албан харилцааны илрэл байхаар байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document