2024 оны 06 дугаар сарын 28-нд “СЕХороо боль боль, Ийм Улаам цайм .аагаад” гэсэн тайлбартай бичлэг оруулсан байна. Бичлэгт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тойргийн хороон дээр ирсэн чинь СЕХ-оос зөвлөмж гэдэг нэртэй зааврыг ирүүлсэн байна. 68 нэр дэвшигчээс зөвхөн Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан хоёрыг будаарай гэж зааварчилгаа ирүүлсэн байна шүү. Энэ зөрчлөө яаралтай арилга, баримтжуулж авлаа” гэх мэтээр ярьж, хэвлэсэн хуудас дахь нэрсийг харуулж буй бичлэг түгээжээ.
- Энэ нь СЕХ-оос гар аргаар санал тоолох үед ажиглагчдад мэдэх шаардлагатай санал тэмдэглэсэн хувилбаруудыг үзүүлсэн заавар бөгөөд олон нийтэд зориулаагүй зүйлийг санал авах байрны гална байршуулснаас үүдсэн асуудал байжээ.
2024 оны 06 дугаар сарын 25-нд СЕХ-ны 1/613 дугаартаЙ хэсгийн хороодод илгээсэн уг зөвлөмжид:
“Сонгуулийн бүх хэсгийн хороод сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйл, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Хяналтын тооллого хийх нийтлэг журам”-ын хүрээнд хяналтын тооллогыг хийж гүйцэтгэнэ. Хяналтын тооллогыг хийж гүйцэтгэхдээ дараах зүйлсийг анхааран ажиллана уу.
Үүнд:
- 1. Монгол Улсын их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.9- Д САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД УНШИГДСАН НИЙТ САНАЛЫН ХУУДАС НЬ ХҮЧИНТЭЙ САНАЛЫН ХУУДАС БАЙНА Гэж заасныг ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагад танилцуулж, мэдэгдэх;
- 2. Хяналтын тооллого хийхээс өмнө санал тэмдэглэгээний тохиолдол бүхий хавсралтаар хүргүүлж байгаа жишээг хэвлэн бэлтгэж ажиглагчдад урьдчилан танилцуулж, нэгдсэн ойлголттой болох;
- 3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2- т заасны дагуу ирц тойргийн хэмжээнд 50 ба түүнээс хувьд хүрээгүй бол ирц хүрээгүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулах тул ирц хүрээгүй тухайн хэсгийн санал авах байранд хяналтын тооллого хийлгүй, ирцийн тойргийн нэгдсэн дүнг иртэл түр хүлээнэ;
- 4. Хяналтын тооллого хийх явцад ажиглагч нар санал тэмдэглэгээний талаар эргэлзээтэй байна гэж үзэн дахин шалгах хүсэлт гаргавал хэсгийн хорооны дарга уг саналын хуудсыг хяналтын тооллогын төгсгөлд саналын хуудасны зурган файлтай тулган үзэж хүсэлтийг шийдвэрлэнэ. Иймд хэсгийн хороод ажиглагчдад зурган файл хуулбарлаж өгсний дараа хэсгийн хороондоо ашиглах зорилгоор зурган файлыг хуулж авна.
- 5. Хяналтын тооллого хийгдсэн саналын хуудсыг холбогдох журмын дагуу битүүмжилж, лацдан, ашиглагчдад танилцуулж, санал авах байранд, цагдаагийн хамгаалалтад хадгална.
Ингээд “Сонгогчийн саналаа тэмдэглэх боломжит хувилбаруудыг санал тоолох төхөөрөмж хэрхэн тооцохыг авч үзье” гээд жишээ бүрийг 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг ашиглан зургаар хийж өгсөн байна. Тухайлбал, шалгасан бичлэгт гарсан Лхагвын Мөнхбаатар, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нарын нэртэй хэсэг нь “”ингэж дугуйлахыг заасан” биш харин “санал тэмдэглэх үзэгний үзүүр өргөн тул нэг цэг хүрэх төдийд тодорхой бус тэмдэглэгээ гэж үзэн, саналын хуудсыг буцаадаг” гэсэн тайлбарт ашигласан байна. Зурагт нэрийн урд талын дугуйд үзэгний үзүүр хүрсэн байдлыг харуулжээ.
- Түүнчлэн зөвхөн энэ хоёр хүний нэр бус, давхардсан тоогоор 60 нэрийг жишээ болгон дээр өөр өөр тэмдэглээтэй харуулсан байна.
Энэхүү заавар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 1.15.энэ хуулийн 71.5-д заасан ажиллагааг гүйцэтгэж дуусмагц санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар нэг бүрчлэн тоолно гэж заасны дагуу гар аргаар тоолох үед ажиглагчдын мэдсэн байх шаардлагатай, сонгогчдын гаргадаг түгээмэл алдаатай төрөл бүрийн саналын тэмдэглэгээний хувилбаруудыг үзүүлсэн загвар буюу тэдгээрийг хүчинтэй, эсвэл хүчингүйд тооцох заавар бүхий гарын авлага байна. Харин энэхүү зөвлөмжийг Хөвсгөл аймгийн хэд хэдэн хэсгийн хороо ажиглагчдад танилцуулах буюу дотоод хэрэгцээнд ашиглах байсныг андууран, санал авах байрны үүдэнд олон нийтэд үзүүлсэн заавар мэтээр байршуулсан нь төөрөгдүүлжээ.