06 дугаар сарын 28-нд Bayarmaa Bayarmunkh нэртэй хаягаас “Сонгуульд маш том хоёр алдаа байна. Манай найзын нөхөр Солонгост эмчилгээнд яваад арав хоногийн өмнө ирсэн. Гэтэл сонгуульд саналыг нь өгүүлэхгүй гэжээ. Яагаад вэ гэхээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс 60 хоногийн дотор хил гаалиар гараагүй хүмүүсийн сонгуулийг өнөөдөр авч байгаа гэнэ. Монгол Улсын хил гаалиар хичнээн вагон, онгоцоор хүмүүс гарч, орж байдаг билээ. Тэр хүмүүс бүгд энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэнэ ээ. Энэ маш том луйвар биш юм уу. Яагаад тэр хүмүүсийн сонгох эрхийг эдлүүлэхгүй байгаа юм бэ. Ядаж л гадагшаа дотогшоо явдаг хөдөлгөөнтэй байдаг, тархи нь сийрэг, сонголтоо зөв хийэг хүмүүсийнх нь сонгох эрхийг нь эдлүүлэхгүй боомилчихоор нөгөө л нэг гарч ордоггүй өвөө эмээ нар, хэсгийн ахлагч, намынхаа төлөө зүтгэдэг, амьжиргааны түвшин доогуур, мөнгө өгччихдөг, луйвардчихдаг тэр хүмүүсээ авч үлдээд, зөвхөн тэр хүмүүсийг сонгуульд оролцуулна гэнэ ээ…” гэж ярьсан бичлэг оруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд шилжилт хөдөлгөөнийг зохицуулсан.
- 25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.
- 25.2.Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн хугацаа дөрөвдүгээр сарын 29-нөөс эхэлсэн буюу 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоосон юм.
Хэрэв нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.
Харин сүүлийн 60 хоногт хилээр орж ирсэн иргэдийг санал өгүүлэхгүй байх тухай ямар ч заалт байхгүй.