“Ч.Хүрэлбаатарын штабын 2 ажилтан осолд орж, биеийн байдал нь маш хүнд байна” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1020

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ч.Хүрэлбаатарын штабын 2 ажилтан автын осол гаргаж, Увс аймгийн сэхээнд биеийн байдал нь маш хүнд байна” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус мэдээллийг тодруулахаар нэр дэвшигч Ч.Хүрэлбаатартай холбогдоход “100 хувийн гүтгэлэг, худал мэдээлэл” гээд намаас хариу өгөх ёстойг учирлав. Мөн Увс аймгийн МАН-ын Хорооноос дээрх мэдээллийг хуурамч болохыг мэдэгдэж, хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэв.

 

Сонгуулийн санал авах өдөр буюу 06 дугаар сарын 28-ны 12:25 цагт sonin.mn пэйжид “Ч.Хүрэлбаатарын штабын 2 ажилтан автын осол гаргаж, Увс аймгийн сэхээнд биеийн байдал нь маш хүнд байна. Ч.Хүрэлбаатарын сонгуульд царцаа болж ирсэн Улаангом сумын 6-р багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Хүрэлбаатарын шадар туслахаар ажиллаж буй П-ийн дүү Улаан уул дахь Ч.Хүрэлбаатарын штаб руу Н.Б согтуугаар машин жолоодож яваад ,мөн Хүрэлбаатарын сонгуулийн шадар туслах ухуулагчаар ажиллаж буй “Ивгээл” хочтой Ц-ийн хүү Ц.Б нар Хүрэлбаатарын эзэмшил бүхий газрын ойролцоо Улаан уулын зам дээр мөргөлдөж ноцтой осол гарч Ц.Б нь аймгийн нэгдсэн эмнэлэгт маш хүнд байна. Ийнхүү Ч.Хүрэлбаатарын сонгуулийн штабынхан энэхүү хэргийг сонгууль дуустал хав дар хэмээн үүрэг өгчээ. Хүний аминаас илүү сонгууль Увсад болж байна. Осол гарсан Улаан уулд Ч.Хүрэлбаатарын хүмүүс байрлаж байгаа юм” гэсэн тайлбартай тус сайтын линк хавсаргасан мэдээлэл оруулсан нь 1.6 мянга гаруй удаа цааш түгээгджээ.

Эх сурвалжийн мэдээлэл

Тус мэдээллийг тодруулахаар нэр дэвшигч Ч.Хүрэлбаатартай холбогдоход “100 хувийн гүтгэлэг, худал мэдээлэл” гээд намаас хариу өгөх ёстойг учирлав.

06 дугаар сарын 28-ны 12:25 цагт Сайнбилэгийн Анхбаяр нэртэй хаягаар “Увс аймгийн МАН-ын Хорооноос албан ёсоор мэдэгдэж байна. /МАН-ын хороооны цахим хаяг сонгуулийн сурталчилгаа дууссантай холбогдуулан түр хаасан болно./ МАН-аас УИХ-ын 2-р тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын штабын ажилтан автын осол гаргасан гэдэг дээрхи мэдээлэл ор үндэслэлгүй гүтгэлэг болно. Энэхүү мэдээллийг тараасан нийтэлж нэр дэвшигчийн нэр хүндэд хэргээр халдаж, харлуулж иргэдийн сонголтод нөлөөлөх гэсэн үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж байна” гэжээ.

  • Үүний дараа sonin.mn сайтаасаа тус мэдээллийг устгасан байна. Гэхдээ Google хайлтын системд ул мөр нь үлджээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document