Сонгуулийн дүн гараагүй байхад үр дүнг аль нэг талд хамаатуулж мэдээлэх нь эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1018

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Одоогоор 1.5 сая Монголчууд Цэнхэртүүлж байна” гэсэн пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хуульд заасан санал тоолох ажиллагааны дараа эцсийн дүн гарахад хэрэв дээрх мэдээлэлтэй төстэй постуудад итгэсэн дэмжигчид эмх замбараагүй байдал ч үүсгэх эрсдэлтэй тул аливаа мэдээлэлд хэрсүү хандаарай.

06 дугаар сарын 28-нд сонгуулийн санал хураалтын өдөр 18:18 цагт Отгон Сумъяадорж хаягаас “Одоогоор 1.5 сая Монголчууд Цэнхэртүүлж байна” гэсэн пост оруулсан нь 149 удаа цааш түгээгдсэн байна.

Сонгуулийн саналыг тоолох цагаас 4 цагийн өмнө цэнхэр өнгөөр төлөөлүүлж, АН ялалт байгуулах мэт ойлголт төрүүлэхийг санаархсан контекстээрээ олон нийтийг төөрөгдүүлж байна. Энэ нь магадгүй сонгуулмйн дүн хүлээлтээс өөрөөр гарсан тохиолдолд дэмжигчдийн зүгээс эсэргүүцэх нөхцөл үүсгэж болзошгүй. Тиймээс санал авах хугацаа 22:00 цагт дуусаж, СЕХ-оос дүн мэдээллийг шууд дамжуулах юм.

 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд Санал хураалтын дүн гаргах, дамжуулах талаар зохицуулж өгсөн.

71.1.Мэдээллийн технологийн даамал санал авах ажиллагаа дуусмагц доорх ажиллагааг гүйцэтгэнэ:

  • 71.1.1.санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудсыг шаардлагатай тоогоор хэвлэж, хэсгийн хороонд өгөх;
  • 71.1.2.санал хураалтын дүнг энэ хуулийн 71.5-д заасан хэсгийн хорооны ажиллагаанаас хамаарахгүйгээр Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй дамжуулах гэ заасан.

Мөн,

71.14.Санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ.

71.15.энэ хуулийн 71.5-д заасан ажиллагааг гүйцэтгэж дуусмагц санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар нэг бүрчлэн тоолно.

71.16.Хяналтын тооллого хийх ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын болон сонгогчдын төлөөллийг ажиглагчаар оролцуулж болно.

71.17.Санал тоолж эхэлсэн бол завсарлахыг хориглоно гэж зохицуулсан.

Эдгээр ажиллагааны дараа эцсийн дүн гарахад хэрэв дээрх мэдээлэлтэй төстэй постуудад итгэсэн дэмжигчид эмх замбараагүй байдал ч үүсгэх эрсдэлтэй тул аливаа мэдээлэлд хэрсүү хандаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document