2024 оны 6 дугаар сарын 7-нд Норовын Баасандорж гэх хаягаас “Дугуй буудвал өөрөөрөө хурд саартал тоормос гишгэхгүйгээр жолоогоо сайн атга” гэсэн хадмалтай, “Энэ үнэн үү” гэх гарчигтай бичлэг түгээжээ. Уг пост нь нийт 3 мянга гаруй реакц, 201 сэтгэгдэл авч, 1200 удаа цааш түгээгдсэн ба 634 мянга удаа үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Baku.WS гэх Азербайжаны мэдээллийн вэбсайт “Тартар-Баку чиглэлийн нислэгийн зорчигчдыг зөөвөрлөж байх үед автобусанд гэмтэл гарсан” хэмээн мэдээлжээ.
Мөн Baku.WS Инстаграм хуудсандаа энэ мэдээллээ оруулсныг харж болно
Уг мэдээнд “Техникийн асуудлаас болж автобусны жолооны хүрдэнд гэмтэл гарч буудсан ба жолооч уг асуудалд тайван хандаж, жолоог алдалгүй явсаар автобусыг аюулгүй зогсоов. Энэ үйл явдлын бичлэгийг автобусанд явсан зорчигч хийжээ” гэжээ.
Болсон үйл явдлын талаарх Азербайжаны мэдээнд автобусны дугуй буудсан гэж огт дурдагдаагүй байна.
- Гэсэн хэдий ч дугуй буудахад авах арга хэмжээ нь мөн адил жолоогоо чанга атгаж, тоормосоо гишгэхгүй автобусны хурд саарахыг хүлээх хэрэгтэй.
Дугуй ямар шалтгаанаар бууддаг вэ?
- Хэтрүүлж хийлсэн дугуй
- Хагархай зам
- Хуучин, гэмтэлтэй дугуй
- Хэт халсан дугуй
- Хэтрүүлж ачаа ачих зэргээс шалтгаалж дугуй бууддаг аж.
Урд талын дугуй буудах нь арын дугуй буудахаас илүү ачаалал жолооны хүрд дээр ирдэг.
Шалгасан мэдээлэлд жолооны хүрдэнд гэмтэл гарсныг дугуй хагарах үед гэсэн хэдий ч авах арга хэмжээ нь адилхан аж.