Нэр дэвшигч У.Отгонбаяр Боловсролын зээлийн сангаас зээл аваад сургуульдаа сураагүй, төгсөөгүй гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1007

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Боловсролын Зээлийн Сангийн тонуулч У.Отгонбаяр гэх мэдээлэл гаргажээ.

Баримт шалгалтын үр дүн

Австрали улсын University or New England сургуулийн төгсөгчдийн мэдээллийг оруулсан байна. Уг жагсаалтад Ухнаагийн Отгонбаяр бизнесийн магистр зэрэг хамгаалсан гэжээ. Мөн Боловсролын Зээлийн сангаас 2024 оны 05 дугаар сарын 8-нд гаргасан 255 дугаартай тодорхойлолтод “Ухнаа овогтой Отгонбаяр нь Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн санд сургалтын төлбөрийн тооцоогүй болно” гэсэн байна.

2024 оны 06 дугаар сарын 23-нд Шинэ Хүү нэртэй хаягаас “Боловсролын Зээлийн Сангийн ТОНУУЛЧ У.ОТГОНБАЯР. Журам зөрчин зээл аваад сургуульдаа суралгүй АЖИЛ ХИЙЖ байгаад ирсэн. Бүх юм худлаа нөхөр. СУРГУУЛИА ч ТӨГСӨӨГҮЙ!!! Бидэнд ийм боломж байхгүй. Олдохгүй…Боломж нь байсан бол яваад сураад хажуугаар нь ажиллачихаад ирчих байлаа. ХУЛГАЙ-чуудад ҮГҮЙ гэж хэлцгээе!!!” гэсэн пост оруулжээ.

Нэр дэвшигч У.Отгонбаярын намтарт Австралид суралцсан гэсэн мэдээлэл байна. 2014 оны 10 дугаар сарын 24-нд Австрали улсын University or New England сургуулийн төгсөгчдийн мэдээллийг оруулсан байна. Уг жагсаалтад Ухнаагийн Отгонбаяр бизнесийн магистр зэрэг хамгаалсан гэжээ.

Мөн Боловсролын Зээлийн сангаас 2024 оны 05 дугаар сарын 8-нд гаргасан 255 дугаартай тодорхойлолтод “Ухнаа овогтой Отгонбаяр нь Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн санд сургалтын төлбөрийн тооцоогүй болно” гэсэн байна.

Түүнчлэн БЗС-аас  “ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ” гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүний жагсаалтыг нээлттэй мэдээлсэн бөгөөд уг жагсаалтад У.Отгонбаярын нэр байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document