“Ардчилсан нам Засгийн газраа зарлажээ” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1006

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“АН-ын Засгийн газрыг ийн зарлажээ” гэх зурагт мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ардчилсан намын албан ёсны хуудсаар няцаалт гаргасан байна. Уг мэдээлэлд “УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль ид явагдаж байгаа энэ үед зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудаар түгээж эхэлсэн, “Ардчилсан нам засгийн газраа зарлажээ” гэсэн агуулга бүхий зурагт мэдээлэл нь худал, үндэслэлгүй болохыг Ардчилсан намын зүгээс албан ёсоор няцааж байна. Сонгуульд өрсөлдөгч талууд сонгогчдын итгэл үнэмшил, үзэл бодолд нөлөөлөх гэсэн бохир оролдлого хийлгүй, шударга, зарчимтай, бодлогын өрсөлдөөн хийхийг уриалж байна” гэжээ.

ХҮН намаас сонгуульд ялсан тохиолдолд “Мэргэжлийн засгийн газар” гэх тодотголтой засгийн газрын бүрэлдэхүүнийг байгуулахыг өнөөдөр зарласан. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн “Ардчилсан намаас Засгийн газраа зарлалаа” гэх мэдээлэл түгэж эхэлсэн.

“Ардчилсан нам Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарласан” гэх мэдээлэл X буюу хуучнаар Twitter-т 14:54 цагаас хойш тархаж эхэлсэн бөгөөд sonin.mn сайтад “Ардчиллыг дэмжигч залуус АН-ын Засгийн газрыг ийн зарлажээ” гэх гарчиг бүхий мэдээлэл нийтэлж байсан буюу “sonin.mn/newsDetail/3895” гэсэн дугаарлалттай линкийг эш татан түгээсэн байна.

Гэвч энэхүү “…/3895” дугаарлалт бүхий линк дэх мэдээллийг устгасан байна.

Дээрх эшилсэн линк нь одоогоор ажиллагаагүй болсон ба ижил агуулга бүхий мэдээлэл өөр гарчиг, тайлбартайгаар буюу “АН-ын Засгийн газрыг ийн зарлажээ” гэсэн гарчигтай, “ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр мэдээлэл хийн, УИХ-ын 2024 оны …” гэх эхлэл өгүүлбэрийн хэсэг харагдах ubinfo.mn сайтыг мөн X-д түгээж байсан байна.

Мэдээлэлд харагдаж буй эхний өгүүлбэрээр хайхад sonin.mn-д “…/3885” дугаарлалттай ХҮН намын тухай мэдээний эхлэлтэй ижил байна.

Тус мэдээлэлд ашигласан Засгийн газрын бүтэц гэх зурагт ХҮН намын зарласан “бодлогын 9 яам, 12 сайдтай” байхаар загварчилсан ба А.Ганбаатарын зургийн тайлбарт “Байгаль орчин, Спорт, Аж үйлдвэрийн яам” гэсэн гурван өөр салбарыг нэг яаманд нэгтгэсэн байна. Мөн “Гадаад яам” гэх нэршлээр оруулсан зэрэг нь улс төрийн намын боловсруулсан мэдээлэл гэхэд эргэлзэхэд хүргэж байна.

Түүнчлэн зурагт хуудсын загвар нь ХҮН намаас гаргасантай ижил буюу намын нэрийн урд санал тэмдэглэх хар зуйван дүрсийг оруулсан байна.

АН-аас няцаалт гаргажээ.

06 дугаар сарын 19-ний 16:58 цагт Ардчилсан намын албан ёсны хуудсаар няцаалт гаргасан байна. Уг мэдээлэлд “УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль ид явагдаж байгаа энэ үед зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудаар түгээж эхэлсэн, “Ардчилсан нам засгийн газраа зарлажээ” гэсэн агуулга бүхий зурагт мэдээлэл нь худал, үндэслэлгүй болохыг Ардчилсан намын зүгээс албан ёсоор няцааж байна. Сонгуульд өрсөлдөгч талууд сонгогчдын итгэл үнэмшил, үзэл бодолд нөлөөлөх гэсэн бохир оролдлого хийлгүй, шударга, зарчимтай, бодлогын өрсөлдөөн хийхийг уриалж байна” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document